С.Энхболд: Амьсгалын аппаратад ороход нэг хүнд 35 сая төгрөг зарцуулж байна

2021-06-24 614 0

УИХ-ын чуулганаар Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Уг хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ, “Ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан тохируулсан үнийн тарифыг батлуулсан. Өмнө нь нэг хүний тариф 4,3 сая байсан бол дахин нэмэлт өөрчлөлт оруулан,  эмийн зардлыг шинэчилж шинэ тарифаар 7.7 сая төгрөг болгож шинэчилсэн.Үүнд бүх эмчилгээ эм нь багтсан. Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүсийн тариф 70 мянгаас  160 мянга болж нэмэгдсэн. Үүнд арбидол зэрэг эм багтсан. Монгол улсын хэмжээнд эмнэлгийн 57 мянган ажилтан бий. Тэд үнэхээр хэцүү байгаа. Манайд амьсгалын эсмо аппарат гуравхан бий, дахин нэгийг авч ирж байна. Аппаратад ороход нэг хүнд 35 сая төгрөг зарцуулдаг” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02