МАН-ын удирдлагуудад их хэмжээний хандив өгсөн гэгддэг Ц.Анандбазар ЦАТГАЛАН үлдэх үү

2021-06-24 384 0

УИХ-ын гишүүн Ц.Ананбазарын охид хүүхнүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх дуулиан нэг хэсэгтээ дэгдэж, одоогийн байдлаар мартагдах тийшээ болж байна. Эргэн сануулвал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн тухай Б.Сүндэрьяа гэх эмэгтэй анх олон нийтэд зарласан билээ. Үүнээс үүдэж 1000 гаруй эмэгтэйчүүд Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан хэмээн зарлаж улмаар “Me Too” хөдөлгөөн хүртэл байгуулагдагдсан.

Түүнчлэн энэ бүхэнтэй холбогдуулан МАН-ын Хяналтын Хороо 5 сарын 13-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг. Гэтэл  УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ бүхэнд огт эмзэглэхгүй байгаа төдийгүй ойр тойрныхондоо: “Удлаа гэхэд ирэх өвөл гэхэд л МАН намайг намын гишүүнээс түтгэлзүүлсэн шийдвэрээ хүчингүй болгоно. Угаасаа өөр арга байхгүй” хэмээн өгүүлсэнийг эх сурвалж өгүүлж байна. Түүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхээ авахын тулд МАН-ын удирдлагуудад их хэмжээний хандив өгсөн байж болох тухай улс төрийн хүрээнд яригддаг гэх.

Эргэн сануулвал “өмнөх парламентийн Анандбазарууд” буюу мөн хүчирхийллийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулсан хоёр гишүүн бий. УИХ-ын гишүүн асан “бандааш” хочит Д.Гантулга нь 2017 онд 25 настай иргэн Н-ийг хүчиндсэн хэрэгт холбогдож, бүх нотлох баримтууд гишүүн асан Д.Гантулгын эсрэг нотлогдсноор тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж байв.

Мөн Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүн асан Д.Мурат нь Б.Бахытгүль гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, ичимдэг эрхтэнийхээ зургийг цахим зурвасаар явуулсанаараа “боов” гэх хоч зүүх болсон. Харин Д.Мурат “би хуулийн байгууллагаар шалгуулж, гэм буруугүй гэдгээ тогтоолгоод УИХ-д эргэн ирэх болно. Энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй” хэмээж гүрийсээр байсан юм.

Эцэст нь хэлэхэд “хормой хотны явдал”-ыг илүүд үздэг, уг асуудалд “нэр холбогдсон” явдлыг УИХ-ын Ёс зүйн хороо болон хууль шүүхийн байгууллагаас эцэслэн шалгах нь зүйтэй.
Эрх мэдэл, эд хөрөнгөндөө бардан, танил тал, хөрөнгө чинээ, эрх мэдэлгүй энгийн иргэдийг дарлаж болно гэж боддог Ц.Анандбазар мэт гишүүдийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь хэзээ татаж, намын гүшүүнээс нь түтгэлзүүлэх вэ.
Эх сурвалж: SURVALJ.MN. У.МАНДАХ 
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуц

2021-10-27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өсчээ

Сар бүр MEC судалгааны байгууллагаас улстөрчдийн үйл ажиллагаа, чансааг тодорхойлдог аравдугаар сары

2021-10-25

Энэ долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Энэ сарын 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур т

2021-10-25