Цар тахал сүүлийн 24 цагт 2,366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ

2021-06-24 586 0

Улаанбаатарт 1,482, орон нутагт 879, эмнэлгээс шалтгаалах таван тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр

“Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,000 гаруй шинжилгээ хийх явцад 2,366 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 102,629 болж байна. 2,366 тохиолдлын 2,361 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн таван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ.

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 601 хүн эдгэрэн гарсан бол 458 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12,898 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 8,352
  • Хүндэвтэр – 3,097
  • Хүнд – 1,221
  • Маш хүнд – 228 хүн байна.

Гэрийн хяналтад 22,630 хүн байгаа.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 13 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт 1-15 хоног хэвтэн эмчлүүлж байсан.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11

Өмнөговь аймгийн 9 алдартны шагналыг гардууллаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/23 дугаар тогтооолоор

2025-02-26