Долдугаар сарын эхээр нас баралт оргил үедээ хүрэх төлөв ажиглагдаж байгаа

2021-06-23 89 0

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл хийлээ. Уг мэдээллээс:

Судлаач, доктор Т.Бэгзсүрэн: 

Эмнэлгийн ачаалал долдугаар сарын эхний долоо хоногт нэмэгдэх хандлагатай байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо өнөөдрийн байдлаар 34 мянга байгаа бол долдугаар сарын эхээр энэ тоо 40 мянгад хандлагатай байна. Мөн энэ үед нас баралт оргил үедээ хүрэх төлөв ажиглагдаж байна. Нас баралт одоогийн байдлаар дунджаар 10‑11 бүртгэгдэж байгаа бол долдугаар сарын эхээр 15-д хүрч болзошгүй.

Өдөрт илрэх халдварын тоо одоогийн байдлаар явах юм бол 3,500 хүрэх нөхцөл байдал ажиглагдаж байгаа.

Хэрэв зургадугаар сарын 25-наас 16 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох юм бол нийт тохиолдлын тоо 220 мянга хүрэх төлөвтэйгээс 170 мянга болгож бууруулах боломжтой гэдэг тооцоолол гарсан.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Бид гурван удаа хөл хорио тогтоолоо, эдийн засгийн тодорхой арга хэмжээнүүдийг авлаа. Гэсэн ч халдвар буурахгүй харин ч бараг оргил үедээ хүрээд байна. Үүнд ЭМЯ ямар дүгнэлт хийж байна вэ. Халдварыг хумьж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ. Одоо хөл хорио тогтоогоод үр дүнд хүрч чадах уу.

ЭМ-ийн сайд С.Энхболд: Засгийн газар, УОК хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Халдварын тархалт их үед яалт ч үгүй хөл хорио тогтооно. Одоогоор хөл хорио тогтоох эрдэмтдийн санал гарсан ч хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газар, УОК гаргаагүй байна. Үүнийг бид ярилцаж байгаа.

Хөл хорио бол үр дүнгээ өгсөн. Дээрээс нь вакцинжуулалт эрчимтэй явагдаж байна. Халдварын тархалт нэмэгдсэн шалтгаан бол хөл хөдөлгөөнтэй холбоотой. Сая талбай дээр ямар их шагнал урамшуулал болов. Үүнтэй холбоотой.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарынхан маань өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Бид энэ хүмүүсдээ туслах хэрэгтэй. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх асуудалд тодорхой шийдэл гаргах ёстой. Ингэхдээ Нийгмийн бодлогын байнгын хороо санаачлаад хууль өргөх барьдаг ч юм уу тодорхой шийдэл хэрэгтэй байна. Мөн халдвар авсан хүмүүст эмчилгээний багцыг үнэ төлбөргүй хүргэж өгөх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Нэг хүнд хамгийн багадаа 400 мянган төгрөгийн эмчилгээ хийж байна. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдлийн хөрөнгийг одоо ашиглах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: ЭМЯ-ныхан та бүхэн гишүүд болон иргэдэд нэг мэдээлэл өгөх шаардлагатай байна. Юу гэхээр, 3.3 сая иргэний 60 хувийг дархлаажуулалтад хамруулж байж халдварын эрч буурна гэдгийг хэлэх хэрэгтэй байна.

Вакцинжуулалтад 80, 90 хувь хамрагдсан гэдэг тоо хэлээд байхаар чинь ийм өндөр хувьтай вакцинжуулалтад хамрагдсан байхад халдварын тоо яагаад буурахгүй байна вэ гэдэг асуулт бий болоод байна. Мэдээллээ зөв өг.

Вакцины нэгдүгээр тунд нийт 1.9 сая хүн, хоёр дахь тунд 1.6 сая хүн хамрагдаад байна. Нийт хүн амын 60 хувь гэхээр ойролцоогоор хоёр сая иргэн гэсэн үг.

11:00 цагийн мэдээгээр вакцинд хамрагдах ёстой хүн амын 90 хувь нь хамрагдсан гээд байгаа болохоос биш нийт хүн ам гэж яриагүй.

УИХ-ын гишүүн П.Анужин: Хөл хориотой холбоотой бодлогоо тодорхой болгож өгөөч. Иргэдийг мэдээллээр хангах хэрэгтэй байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Даланзадгадад үүссэн үер усны үеэр сайн дураараа ажилласан “ЁЛ УАЗ” авто клубын хамт олонд талархал илэрхийллээ

Өмнөговь аймгийн нийт нутгаар 2021 оны 07 дугаар сарын 24-өөс 28-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг

2021-07-28

Өмнөговь аймаг 90 жилийн ойгоороо 90 инженер бэлтгэх төслийг хэрэгжүүлнэ

Өмнөговь аймаг үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар  Нутги

2021-07-28

Ахлах ахлагч Э.Даваажамцад 2 өрөө байрны батламж гардуулж өглөө

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 ду

2021-07-28