Вакцин хийлгэсэн иргэдээс гадна “440 мянган хүн” дархлаатай болж байж цар тахлаас салах боломжтой

2021-06-22 600 0

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн Монгол Улсад хэзээ сүргийн дархлаа тогтох талаар судалгааны дүнг танилцуулав.

Тэрбээр “Хүн амын 70 хувь буюу 2.2 сая хүн коронавируст халдварын эсрэг дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтлоо гэж үзнэ.

Одоогоор 1.9 сая хүн вакцинд хамрагдсан. Гэхдээ вакцин хийлгэсэн хүн бүр дархлаатай болно гэж ойлгож болохгүй. Сүүлд хийсэн тооцооллоор вакцин хийлгэсэн дөрвөн хүн тутмын гуравт нь дархлаа тогтож, нэг нь дархлаатай болж чадахгүй байгаа. Вакцины үр нөлөө 75%.

Өнөөдрийн байдлаар 96 мянган хүн халдварт өртсөн нь бүртгэгдсэн. Үүнээс гадна ойрын хавьтал болж вирусийг биедээ авсан ч шинж тэмдэггүйгээр өвчилж эдгэрсэн хүмүүс бий.

Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтдийн өгсөн зөвлөмжид халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо нь бодит өвчлөлийн 1/3 -1/4 нь байдаг гэж бий. Энэ дагуу тооцвол халдварт өртөж, байгалийн дархлаатай болсон байх хүний тоо 270-360 мянга байх магадлал өндөр байна.

Ингэхийн тулд, авч болох хамгийн сайн арга хэмжээ нь нэмж 500 мянган хүнд вакцин хийх, муугаар тооцоход ойролцоогоор 145 мянган хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтоно” гэлээ. Хүн амын дундах халдвар 100 мянгад дөхсөн энэ үед өвчлөл 20-30 мянгаар нэмэгдэж, аравдугаар сарын 1-н гэхэд хамгийн багадаа 130 мянга, ихдээ 250 мянга хүрэх тооцоолол бий аж. Гэхдээ энэ нь мутацилагдсан хувилбар орж ирээгүй тохиолдол гэж үзсэн тооцоолол юм байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14