Хотын захиргааны шинэ байранд халдвараар өвдсөн иргэдийг маргаашаас хэвтүүлж эхэлнэ

2021-06-22 114 0

Хан-Уул дүүргийн Яармаг дахь Нийслэлийн төр захиргааны шинэ байранд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авах зорилгоор 145 ор дэлгэхээр болсон талаар өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл хотын захиргааны байранд 145 орыг дэлгэсэн бөгөөд анхан шатны тусламж үзүүлэх хүчилтөрөгчийн аппаратуудыг хүргэжээ. Бэлтгэл ажлыг өнөөдөртөө дуусгахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн албан ёсны хуудастаа мэдээлсэн байна.

Тэрбээр өөрийн цахим хуудаст:

“Өнөөдөр Хан-Уул дүүрэг, Яармаг дахь Нийслэлийн төр захиргааны шинэ байранд ажиллаж байна.

Нийслэл Улаанбаатар хотод цар тахлын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн орны хүрэлцээ муу байгаа энэ цаг үед нийслэлийн төр захиргааны шинэ байрыг ковидын халдвар авсан иргэдэд үйлчлэх, анхан шатны тусламж үзүүлэх хүчилтөрөгчийн аппараттай нийт 148 ор дэлгээд байна. Өнөөдөр гэхэд бэлтгэл ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шаардлагатай бол цаашид нэмж ор дэлгэх боломжтой. Маргааш өглөөнөөс өвчтөн авч эхэлнэ” гэж бичсэн аж.
гадаа гэх мэтийн зураг байж болно
дотор гэх мэтийн зураг байж болно
нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, дотор болон эмнэлэг гэх мэтийн зураг байж болно
тавилга, дотор болон эмнэлэг гэх мэтийн зураг байж болно
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Л.Эрдэнэчулуун даргаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдийг улам дордуулав уу?

Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч орох гарах бараа таваар гацсан байдалтайгаар зургаан сарын нү

2021-07-28

С.Баярын араас С.Баярцогт наранд гарах өдрөө тоолж сууна

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан болон Оюутолгойн гэрээг боловсруул

2021-07-28

Бэлчээр хувьчилвал ямар ирээдүй хүлээж байгаа вэ

Судалгаанаас харахад дэлхийн дулаарал, цөлжилт усны хомсдол гэх мэт нь зөвхөн Монголын асуудал ч б

2021-07-28