Өмнөговь аймгийн отрын малчид малчны хотноос төрийн үйлчилгээ авч байна

2021-06-21 646 0

Өмнөговь аймгийн 107 өрхийн 63 мянган мал сүрэг зэргэлдээ аймгийн нутгаар оторлож яваа юм. Коронавирусийн цар тахалтай амаргүй цаг үед Өмнөговь аймгийн удирдлагууд оторчдоо биечлэн эргэж, санал хүсэлтийг нь сонсжээ. Отрын малчидтай уулзаж яваа бүрэлдэхүүн эрсдлээс сэргийлж багаараа ковидын шинжилгээ өгч, малчидтай уулзахдаа гадаа зай барьж уулзаж байгаа аж.

Тэрбээр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тэргүүтэй удирдлагуудтай малын эмч, хүний эмч, холбогдох албаныхан хамт явсан бөгөөд отрын малчдад тулгараад буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, шаардлагатай төрийн үйлчилгээг малчны хотонд нь үзүүлж яваа юм. Тус аймгийн Цогт-Овоо сумын малчин Х.Бямбацогт гуайнх Дундговь аймгийн Өлзийт суманд оторлож яваа.  Тэднийх аймгаасаа хол оторлож яваа тул сүүлийн хэдэн сар төрийн үйлчилгээ авч чадаагүй аж. Харин аймгийн төр захиргааны байгууллагынхан ийн газар дээр нь очиж үйлчилгээ үзүүлснээр Х.Бямбацогт гуайнх малын хотноосоо төрийн бүх үйлчилгээг авч чаджээ.

Нэмж дуулгахад Өмнөговь аймгийн хувьд бүх шатны нэгжид хэсэгчилсэн бэлэн байдлыг зарлаж, иргэд олон нийтэд вирусийн талаарх мэдээлэл, зааварчилгааг цаг тухай бүрт нь хүргэсээр байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02