Б.Жаргалсайхан: Ж.Мөнхбат эхнэрээ зодсон бол нэг сар хоригдох ёстой

2021-06-18 1894 22
Б.Жаргалсайхан нь өөрийн FACEBOOK хуудсаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатд ийнхүү шаардлага тавилаа.
Тэрбээр, “ГАХАЙНД ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ…Эрчүүдийн хувьд баривчилгаанд явах шиг амархан зүйл үгүй болсон. 70 настай өвгөн хичээлээ хийгээгүй ачаа зодно гэж хөөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр сар баривчилагдаж байх жишээтэй.
Өнгөрсөн жил нэг нөхрийн баригдаж яваад ирэнгүүтээ эхнэрээ хөнөөчихсөн. Баривчилгаанд явсны хар гайгаар ажилгүй болсон, тэнд очоод дарамтлуулсан буруугаа эхнэрээсээ хайсан хэрэг л дээ. Ерөнхийдөө Монголын цагдаа эхнэр, хүүхэд нь гомдолгүй гээд байхад ачдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ удаа дараа зодсон.
Тэгэхээр сар баривчилгаанд явах болзлоо хангасан гэсэн үг юм. Зөрчлийн хууль эрх тэгш үйлчилдэг гэдгийг олон нийт харахыг хүсч байна. Үндсэн хуулиндаа хүн бүр тэгш эрхтэй гэх мэтээр үйлчилдэг шүү дээ. Гахайнууд давуу эрх эдлэж болохгүй гэдэг ч хууль алдагдалтай үйлчилдэг учраас ард түмэн шударга ёс нэхэн бухимдаж байгаа юм.
Харж л байя.” xэмээн олон нийтэд өөрийн байр сууриа илэрхийллээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Иргэдийн данснаас тэрбум гаруй төгрөг завшсан иргэнийг АНУ-аас баривчлан авчирлаа

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан хүсэлт гаргаснаар Б.Сод-Оргил гэх х

2021-12-02

Татварын ерөнхий газрынхан дахиад албан тушаалын хэрэгт холбогджээ

Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгуулж буй билээ.

2021-12-02

Ерөөгөөс хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийг шалгаж эхэллээ

Сэлэнгэ аймгийн нутаг, Ерөө голын сав газраас хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүсийг ц

2021-12-02