Тордайн хүү Ганболд Монголын Ерөнхийлөгч болох уу

2021-02-05 955 0

Монголын улс төрд цахиур хагалж яваа, шударга шулуунаараа ард түмэнд танигдсан Т.Ганболд сүүлийн үед ихэд идэвхтэй болсныг хэн хүнгүй анзаарсан байх. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар бие дааж нэр дэвшээд өвдөг шороодсон ч даагаа дахин нэхэхээр бэлтгэл хангаж эхэлжээ.

Сошлоор үе үе хийх мэдэгдэл, шинэ дүр төрх бүхий зураг, уриа нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бие халаалтаа хийж буйн том нотолгоо гэж тооцож болно. Анх ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг баг болж энэ оны сонгуульд нь ажиллахаар тохирсон ч нууцаар захиалж хийлгэсэн судалгаагаар нилээн дээгүүр жаалж байгаагаа анзаарсан тэрбээр өөрөө уралдахаар шийдсэн гэнэ.

Бүр нэр дэвших боломжтой намуудтай хэлцэл хийж, хөрөнгө, хүн хүчээ төвлөрүүлж байгаа хэмээн ойрын хүмүүс нь шивнэлдэх болжээ. Нээрээ л МАНАН-г сөрсөн гуравдагч хүчний төлөөлөл болсон шинэ ерөнхийлөгчөөр Т.Ганболд яагаад байж болохгүй гэж… Монголын ард түмэн л шийднэ дээ.

SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Иргэдээс урьдчилгаа авсан ч барилгаа ашиглалтад оруулдаггүй компаниудад хяналт тавина“

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2024.03.18/ өнөөдөр боллоо. Салбарын сайд

2024-03-19

Х.Хэрлэн дарга 400 сая төгрөгөөр ОДОН МЕДАЛЬ хийлгэхээр тендер зарлажээ

Улаанбаатар төмөр замынхан энэ жил одон медалийг багц багцаар тараахаар шийдсэн бололтой. Тодруулбал

2024-03-19

Манай улсын гадаад өр 35 тэрбум ам.доллар болж, өсжээ

Улсын нийт гадаад өр 2023 оны эцэст 34.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.2 (3.7%) тэрбум ам.дол

2024-03-19