Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

2021-06-15 227 0

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сарын 1-нээс эхлэн тусгаарлалгүйгээр нэвтрүүлэх болсон байна.

Тусгаарлагдалгүй хил нэвтрэх гадаадын иргэдэд AstraZeneca, Covishield, Johnson & Johnson, Moderna, Pfizer, Sinopharm, Sinovac үйлдвэрийн вакцинуудын хос тунг ирэхээсээ доод тал нь хоёр долоо хоногийн өмнө, хоёуланг нь нэг улсад тариулсан байх шаардлага тавихаар болжээ.

Харин вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хэдий ч цар тахлын нөхцөл хүнд байгаа Бангладеш, Ботсвана, Бразил, Чили, Экваторын Гвиней, Эсватини, Малави, Мозамбик, Парагвай, Өмнөд Африк, Суринам, Танзани, Зимбабве улсуудаас ирэх зорчигчид заавал тусгаарлагдах юм байна.

Их Британи, Энэтхэг улсуудыг дээрх жагсаалтад оруулаагүй нь эдгээр орнуудад тархсан коронавирусийн хувилбаруудад вакцин нөлөөлдөггүй гэх шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаа олдоогүйтэй холбоотой гэнэ.

Цаашдаа эрсдэл нэмэгдсэн орнуудыг дээрх жагсаалтад нэмж оруулахаар болжээ.

Өмнөд Солонгост ирэгсэд бас гурван удаа шинжилгээ өгөх шаардлагатай болсон байна. Эхний шинжилгээг Өмнөд Солонгост ирэхээсээ өмнө 72 цагийн дотор хийлгэсэн байх ёстой бол дараагийн хоёрыг нь ирмэгцээ болон ирээд нэг долоо хоногийн дараа хийлгэх гэнэ.

Зорчигчид бас эрүүл мэндийн нөхцөл байдлаа өдөр тутам мэдээлэх аппликэйшнийг гар утсандаа суулгах ёстой болжээ.

Хэрвээ вакцины болон шинжилгээний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь илэрвэл нэг жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох, эсвэл 10 сая воны торгууль төлөх юм байна.

Эх сурвалж: Chosun Ilbo

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИЙН ТӨВ” БАЙГУУЛНА

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Цахим Өмнөговь", "Н

2021-07-23

Самранд яваад сураггүй болсон иргэдийг хайхаар нисдэг тэрэг хөөрлөө

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн

2021-07-22

Коронавирусийн халдвартай эмэгтэй биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараажээ

Нэр бүхий охид, эмэгтэйчүүдийг орон байраар ханган биеийг нь үнэлүүлж байсан гэх мэдээллийг эх сур

2021-07-22