УОК хөл хорио тавихгүйгээр дараах газруудад хязгаарлалт тогтоолоо

2021-06-14 216 0

Улсын онцгой комиссын хуралдаан дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар коронавирусийн нөхцөл байдлыг сонсч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэлэлцлээ.Ингэхдээ хөл хорио тавихгүйгээр одоогийн арга хэмжээг чангатгахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, улбар шар түвшинг зөрчсөн ААН, иргэнд хатуу арга хэмжээ авах юм байна.

Улбар шар түвшинд жагсаал, цуглаан, уралдаан, тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх шатны боловсролын байгууллагын болон сургалтын төвийн үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, алжаал тайлах, чийрэгжүүлэх үйл ажиллагааг хориглоно.

Мөн бялдаржуулах төвийн үйл ажиллагаа, саун, бассейн, зочид буудал, шашны зан үйл, сүм, хийдийн нийтэд үйлчлэх үйл ажиллагаа, биеийн тамир, спортын арга хэмжээ, ресторан, цайны газар (хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрнө, танхимын дүүргэлт 30 хувьтай байх),

хүүхдийн тоглоомын бүх төрлийн талбай (сагс, хөл бөмбөгийн талбай гэх мэт), амралт, жуулчны бааз, нийтийн бүжиг, бүжгийн клубийн үйл ажиллагааг хориглох жагсаалтад хамааруулжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Эмээ нь архидан согтуурч, гурван настай зээгээ алга болгожээ

Налайх дүүрэг дэхь цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд иргэн Б гэгчээс 2021 оны 10 дугаар сарын 21-

2021-10-27

Вьетнам Улсын иргэнийг зодож, дээрэмджээ

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамда

2021-10-27

Нөхрөө 9 удаа хутгалж, амь насыг нь хохироожээ

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 23-ны 23.30 цаг орчимд иргэн С гэгч нь мотоциклт

2021-10-27