Шинжилгээний хариу эерэг гарсан болон ойрын хавьтал болсон тохиолдолд яах вэ?

2021-06-14 657 0

Зургаадугаар сарын 3-ны өдрөөс шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байна.

Хөдөө, орон нутагт халдварын тархалт ихсэж байгаатай холбогдуулан вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэснээс бусад иргэн зорчих аймгийнхаа онцгой комиссоос шаардаж буй шинжилгээний хариутай зорчино.

Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

  1. Баянгол дүүрэг-89121177
  2. Баянзүрх дүүрэг-1900-1063, 70150065
  3. Багануур дүүрэг-70212903
  4. Багахангай дүүрэг-7049103
  5. Сүхбаатар дүүрэг-70003910
  6. Сонгинохайрхан дүүрэг-79976000, 70172827, 70172313
  7. Хан Уул дүүрэг-70043085
  8. Чингэлтэй дүүрэг-70007105
  9. Налайх дүүрэг-70233464

Эмнэлзүйн шинж тэмдэг илэрч гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөө

  • Гэр бүлийн бусад гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлах
  • Ам, хоолойг давс, нимбэг, содтай бүлээн уусмалын аль нэгээр зайлах
  • Халуун бүлээн шингэн зүйлийг бага, багаар ойр, ойрхон уух
  • Витамин С хоногт өндөр тунгаар /1000 мг/  уух
  • Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Тайван байх, сайн унтаж амрах
  • Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Өрхийн гишүүд тус бүр өөрийн гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээтэй байх
  • Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл биеийн халуун, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ /пульсоксиметр/-г өглөө, оройд хянаж тэмдэглэх

Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах

  • Халуурах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Цээжээр өвдөх
  • Хэл яриа, хөдөлгөөний идэвх буурах

Халдвар авсан байх магадлалтай шинж тэмдгүүд

  • Хуурай ханиалгах,
  • Хоолой өвдөх,
  • Амт, үнэрээ алдах,
  • Толгой өвдөх,
  • Хамар битүүрэх,
  • Шингэн нус гоожих,
  • 38 хэм хүртэл халуурч байвал

Энэ тохиолдолд та айж сандралгүй гэртээ өөрийгөө 10 хоног тусгаарлаж аль болох шингэн зүйлийг халуун, бүлээнээр ууж, илчлэг сайтай хоол хүнс идэж, маш сайн унтаж амрах хэрэгтэй.

Хөнгөн дасгал, хөдөлгөөн хийгээрэй.

Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.

Мөн Д аминдэм 4,000-5,000 мг-аар өдөрт нэг удаа, С аминдэмийг 1,000 мг-аар өдөрт нэг удаа 14 хоногийн турш ууна.

КОВИД 19-ийн хүнд хэлбэрүүд

  • Амьсгаадах,
  • Амьсгалын тоо насанд хүрэгчдэд 1 минутад 20 буюу түүнээс дээш болж  амьсгал давчдах,
  • Ханиалгалт эрс нэмэгдэх,
  • Амны салст, хэл, уруул, хурууны үзүүр хөхрөх,
  • Амт үнэрээ алдах,
  • Цээж хөндүүрлэж өвдөх,
  • 38 хэмээс дээш халуурах,
  • Зарим тохиолдолд гүйлгэх, бөөлжих шинжүүд илэрч байвал эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай бөгөөд 119 дугаараас тусламж, мэдээлэл авна уу.

Хэдийгээр ТА вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн энхрий бяцхан үрс, жирэмсэн эхчүүдийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаарай!.

 

Эх сурвалж: ЭМЯ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Зөвлөгөө: Нойргүйдлийг хялбар анагаах аргууд

Нойргүйдэл гэдэг нь унтах ёстой цагтаа унтаж чадахгүй байх, нойрсох хугацаа багасах унтсан ч амарч ч

2024-01-16

Таны хүүхдэд хамгийн чухал хэрэгтэй үнэгүй аминдэм бол НОЙР

Орой тогтсон цагт унтуулж хэвшүүлэх Шөнө унтахад таатай орчинг нь бүрдүүлэх (дуу чимээ гаргахгүй ба

2024-01-02

Булууны ясны шөл нь дархлаа дэмжих, хий ядаргаа тайлана

Уламжлалт аргаар дархлаагаа дэмжин томуу өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. Булууны ясны шөл нь дархла

2023-12-20