Н.Алтанхуяг: Дарханы зам, газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орохыг надад хэлж өгөөч

2021-06-14 797 3

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцжээ.

-Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл,

-Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал зэрэг гурван асуудлын талаар хуралдлаа. Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Засгийн газар мөрийн хөтөлбөр баталчихсан. Түүндээ уялдуулсан төлөвлөгөө боловсруулмаар байна. Хэрэгтэй, хэрэггүй хууль олныг баталж байна. Биелэх боломжтой хуулиа л одоо батлах хэрэгтэй юм. Та нар үнэхээр Монголын хөгжлийн бодлого төлөвлөдөг юм бол Дарханы зам хэзээ ашиглалтад орохыг, Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орохыг надад хэлж өгөөч. Яагаад ажил чинь явахгүй байна гэхээр тогтолцоо чинь буруу байна. Засгийн газрын нэг агентлаг нь хөгжлийн бодлого тодорхойлох гэхээр, яамтайгаа зөрчилддөг. Тогтолцоогоо өөрчилж байж та нарын ажил явна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Ерөнхий сайд байхдаа Монголын 15 аймгийг засмалаар холбосон буюу хуучныг нь шинэчилж бүх аймгуудтай ххолбох засмал замыг бариулж эхэлсэн хүн мэдэж байгаа л даа. Бүтээн байгуулахдаа МАН их муу шүү

Холбоотой мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг 91.2 хувийн саналаар БАТАЛЛАА

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуу

2023-06-02

Л.Гүндалай намын нэрээ “Ард түмний хүч нам” гэж өөрчилжээ

Улсын дээд шүүхэд Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 5 д

2023-06-02

Засгийн газар 2023 оны төсвийн тодотголын төслөө өргөн барина

Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа 2023 оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасан. Төсв

2023-06-02