Б.Бейсен: Эмч нар туйлдаж, зарим нь хувийн салбарт орж байна

2021-06-14 193 0

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцжээ.

-Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл,

-Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал зэрэг гурван асуудлаар хуралдлаа. Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен байр сууриа илэрхийллээ.

Б.Бейсен: “Өвчний халдвар өсч байна. Гэтэл аймаг, орон нутагт онош тодруулах лаборатори дутагдалтай хэвээрээ. Эрүүл мэндийн салбарт огт бодлого алга. Улаанбаатарын том клиник эмнэлгийг түшиглэн эмч нарын мэргэжил дээшлүүлэх барилгыг барих хэрэгтэй. Эмч нар үнэхээр туйлдаж байна, зарим нь хувийн салбарт орж байна. Энэ янзаар эрүүл мэндийн салбар ажиллах хүнгүй болох нь” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ц.Цэрэнпунцаг: Богд Зонхова төсөл үргэлжлэх ёстой

Богд Зонхова төслийг тойрсон дуулиан ид өрнөж байна. Уг бүтээн байгуулалтад улсын төсвөөс 32 тэрбум

2021-11-25

Ч.Хүрэлбаатарын эхнэрийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох уу?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон тухай улс төрийн хү

2021-11-17

Д.Сумъяабазар: Хөдөөнөөс ирсэн иргэдийг хотжих соёлд сургаж,соён гэгээрүүлэнэ

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д

2021-11-17