Улстөрч, эдийн засагч хоёрын ӨГӨӨЖГҮЙ мэтгэлцээн

2021-02-05 274 4

“Дубайн гэрээг өөрчлөх нь зөв үү” гэсэн сэдвийнх хүрээнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эдийн засагч Ч.Отгочулуу нар мэтгэлцэв. Уг нь бол Оюутолгойтой холбоотой асуудлаар Монголчууд нэг талдаа гарч, ойлголцлоо нэгтгэх ёстой гэдэг нь энэ хоёрын оролцсон мэтгэлцээнээс илүү тод харагдлаа.

С.Ганбаатарын хувьд эх үүсвэр нь бүрэн тодорхой бус олон тоотой цааснууд авчирснаараа олон жилийн өмнө С.Баярцогттой хийж байсан мэтгэлцээнээс юм сурч үлдсэн нь илт. Харин Ч.Отгочулуугийн хувьд эдийн засагчийн хувиар асуудлыг харж буй өнцөг маань энэ гэсэн байр суурьтай байсан. Гол нь тэдний мэтгэлцээний үр дүн тодорхой бус буюу үндсэн сэдэвтээ хариулт өгч чадсангүй. С.Ганбаатар гишүүн хэлэхдээ “Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд ямар ч идэвхгүй, амралтын газар оччихсон юм шиг байгаа нь 3 сая Монголчууд бүгдээрээ Оюутолгойн талаар санаа зовж, уурхайн инженер болохоос өөр аргагүй байдалд түлхээд байна” гэсэн юм.

Эдийн засагч Ч.Отгочулуу ”ТУЗ-ийн гишүүдийн хурлын протокол гэж байдаг. Хоёр хэлээр хийгддэг. Хурлын протоколыг ил гаргаж болно. Гэхдээ стратегийн ордууд дээр онцгой зохицуулалт байдаг. Стратегийн ордууд бүх юмаа ил гаргаж болдоггүй. Харин гааль, татвар, прокурор, цагдаа, УИХ-ын гишүүд бүгд дуртай үедээ очоод шалгах эрхтэй. “Рио Тинто” Туркойз Хилл дээр тоглолт хийгээд байна. Их холоос эхэлнэ шүү дээ, тэрэнд нь бид нар автаад сандраад байж болохгүй. Манай ТУЗ-ийн шинэ гишүүд, ЗГХЭГ-ын дарга нар сандарч байж болно. Монгол Улсын төр, УИХ сандраад байх хэрэггүй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ дээр маш олон эсрэг арга хэмжээ байгаа гэдгийг хэлмээр байна” гэж байсан.

Улстөрч, эдийн засагч хоёрын мэтгэлцээний дараа Ч.Отгочулууг С.Ганбаатарт далаараа тавиуллаа гэх байр суурийг Лүндэгийн Наранбаатар нарын нөхдүүд илэрхийлээд авсан. Харин Ч.Отгочулуугийн хувьд өөрийгөө ялагдсан гэж үзэхгүй байна. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Оймс Наба Буян Жагаа буруу хүнээрээ оролдлоо доо, ноолоход амархан номхон тэмээ биш гэдгээ xaтyyxaн харуулнаа“ гэхчлэн нэлээн ууртай жиргэсэн байна лээ. Мөн өөрийг нь Оюутолгойн хамгаалагч гэж бичсэн сэтгүүлчийг “Битгий шалчиганаад бай, сэтгүүлчийн ажлаа хий, надаас ярилцлага ав” гэж загнаад авсан харагдана лээ.

ЭХ СУРВАЛЖ: SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Бүгд бэлэн цэцэн ярьдаг хошгируулдаг .Үр дүн нь дэлхийн хоцрогдсон ядуу орнуудын жагсаалтад зоогдож улам доошилсоор байгаа Монгол улс байгаа нь бодит баримт.

  • Хиншүү юу ч мэдэхгүй. Ганц удаа хүүхдийн чивхний наймаа хийгээд шатсан. Чадах юм нь ичихгүй бурах.хахаха

  • Отгочулуу гэдэг хужаагийн шээснүүд эх оронч хүний хаана ч хүрэхгүй бж зүгээр хужааруугаа зайл Монголд бга хужаагийн эрлийз гөлөгнүүд минь та нарт хэлэхэд Монгол залуучууд сэрсэн одоо та нар яажич чадахгүй амьд дээрээ Монголоос минь зайлаарай 

    • Чамд таалагдаагүй л бол хужаагын шээс байх уу ???  Туйлширал гэдэг чинь короногоос илүү аюултай өвчин !!!

Холбоотой мэдээ

Танилц: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидийн гэргий нар

Сар хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиар xэн нь дараагийн Монгол улсын тэргүүн х

2021-05-13

У.Хүрэлсүх, Ц.Анандбазарыг намаасаа ХӨӨХ ҮҮ?…

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Сод Монгол групп-т ажилд орсон бүсгүйчүүдээс шилж сонгож, бэлгийн дарамт

2021-05-13

Нялх биетэй эмэгтэй вакцинаас бу тархины цус харвалтаас болж нас барсан гэх дүгнэлт гарчээ

Нялх биетэй 43 настай эмэгтэй Синофарм үйлдвэрийн Веросэлл вакцин хийлгээд маргааш нь нас барсан хэм

2021-05-13