
Өнөөдөр “Цусны донорын Дэлхийн өдөр” тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан “Цусны донорын Дэлхийн өдөр”-өөр шинээр 113 Хүндэт донор болсноос 60 нь нийслэлээс тодорлоо. Сонирхуулбал,
- Хамгийн залуу хүндэт донороор 21 настай Өлзийжаргалын Мягмардорж
- Жилийн хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донороор 16 удаа цусаа бэлэглэсэн Сурмаажавын Нандинчимэг нарыг онцлон алдаршуулав.
Цар тахалгүй үетэй харьцуулахад цусаа өгдөг донорын тоо төвийн хэмжээнд 31%, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 20%-аар буурсан. Улаан эсийн бүтээгдэхүүнийг ердийн үед 21 хоногоор нөөц бүрдүүлдэг бол 2021 онд долоо хоног болж буураад байна хэмээн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр өмнө нь хэлж байсан.
ЦУСНЫ ДОНОР ГЭЖ ХЭН БЭ?
Хүний биед агуулагдах таван литр цуснаас нэг удаа 350-400 грамм цус авах нь өчүүхэн бага хэмжээ бөгөөд цусаа өгснөөс хойш эрэгтэйчүүд хоёр, эмэгтэйчүүд гурван сарын дараа дахин цусаа хандивлахыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг юм байна. Түүнчлэн тогтмол цусаа өгдөг донорууд хэзээ ч цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдог байна.
1.Бүхэл цусны донор – цусны бvрэлдэхүүн хэсгийг бүхлээр нь өгдөг хэлбэр
2.Ферезийн донор – өвчтөнд цусныхаа тодорхой хэсгийг бэлэглэх хэлбэр /цусны сийвэн, ялтаст эс/
ТА ЦУСНЫ ДОНОР БАЙЖ БОЛОХ УУ
-45 кг-аас дээш жинтэй
-Элдэв өвчин эмгэггvй, аль ч бүлгийн цустай эрүүл бол та донор байж болно.
Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд элэгний В С вирусын тархалт их байгаагаас цусны донор ховордоод байгаа билээ. Мөн ХДХВ, сүрьеэ, тэмбүү, бруцеллёз зэрэг өвчнүүд цусаар дамжин халдах тул маш нарийн шинжилгээ хийх шаардлагатай.
ЦУСАА ӨГӨХ НЬ ЯМАР Ч АЮУЛГҮЙ
ЦУС ӨГӨХИЙН ӨМНӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
-Хувийн ариун цэвэр сайн сахих
-Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
-Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
-Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэнэ.
ЦУС ӨГӨХӨД ХЭДИЙ ХЭР ХУГАЦАА ШААРДДАГ ВЭ?
-Шивээс хийлгэсэн, чихээ цоолсон, эмчилгээ хийлгэж байгаа бол
-Жирэмсэн ба хөхүүл бол
-Мэс засал хийлгэсэн бол
-Аспирин, антибиотик хэрэглэж байгаа бол
-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол
-Салхин цэцэг, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн бол
ДАРААХ ТОХИОЛДОЛД ДОНОР БОЛОХЫГ ХОРИГЛОНО
-Зүрх, бөөр, уушги, элэг, сэтгэц, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдтэй
-Нян бактери, вирус тээгч бол
-Архаг архичин, мансуурах дон, биеэ үнэлэгч, бэлгийн гаж зуршилтай бол
-Цус гоожимтгой, цус цусны эргэлтийн эмгэгтэй бол
-Хорт хавдартай болох нь тогтоогдсон бол
0 cэтгэгдэлтэй