Унадаг дугуйтай 7 настай хүүхдийг жолооч мөргөж амь насыг нь хохироожээ

2021-06-14 302 0

Зургаадугаар сарын 11, 12,13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 587 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 19 хүн гэмтэж, гурван хүн амиа алджээ.

Хүний амь хохирсон ноцтой ослыг тодруулбал,

  • 2021.06.12-нд өдрийн 21:40 минут орчимд Хан-Уул дүүргийн нутагт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай 7 настай хүүхдийг мөргөж амь хохирсон,
  • 2021.06.13-нд өдрийн 14:28 минут орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумд ШТС үнийн шон мөргөж зорчигч 9 настай хүүхэд амь хохирсон,
  • 2021.06.12-нд шөнийн 02:40 минут орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт тээврийн хэрэгсэл жалгаруу онхолдож жолооч амь хохирсон байна.

Мөн хугацаанд улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 190 зөрчлийг алба хаагчид хяналт, шалгалтаар илрүүлжээ.

Иймд жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гарцаар гарч яваа явган зорчигч, дугуйтай том хүн хүүхдэд зам тавьж өгөх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх болон тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудалд хүүхдээ суулгаж зөв аюулгүй тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уу

2022-05-23

“ТОП 100 ААН”-ийн дөрөвт эрэмбэлэгдсэн ХААН банкыг иргэд “барьж идэх нь”

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн за

2022-05-23

Сайхан мэдээ: Гашуун сухайт боомтод 1000 мод тарилаа

Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэргийн 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерө

2022-05-23