“Насны хишиг”-ийг энэ сарын 18-наас олгоно

2021-06-14 200 0

Ахмад настны тухай хуулийн дагуу 65-аас дээш насныханд жилд хоёр удаа буюу Цагаан сар, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан “Насны хишиг” олгодог. Энэ удаагийн “Насны хишиг”-ийг 2021 оны зургаадугаар сарын 18-наас олгож эхэлнэ гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Энэ онд нийт 143.522 ахмад настанд 11.8 тэрбум төгрөгийн насны хишиг хүртээнэ.

“Насны хишиг”-ийг

65-69 нас – 50.000 төгрөг

70-79 нас – 80.000 төгрөг

80-89 нас – 150.000 төгрөг

90-ээс дээш нас- 250.000 төгрөг олгодог байна.

“Насны хишиг”-ийг 2021 оноос эхлэн Халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -ээр дамжуулан тус цахим системд холбосон дансанд шилжүүлдэг болсон. Ингэснээр иргэдийг арилжааны банкинд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс энэ жил 65 нас хүрч байгаа ахмадууд emongolia.mn, ebarimt.mn, ehalamj.mn гэсэн халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж насны хишигээ авах боломжтой.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МИК ба ипотек

Та бидний байртай болох мөрөөдлийг ипотекийн зээл л шийдэж байна. Үүнээс сайн хувилбарыг Монголын тө

2022-05-24

Дулааны IV цахилгаан станц ТӨХК 617 сая төгрөгийг ХУУЛЬ ЗӨРЧИЖ, үр ашиггүй зарцуулжээ

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэс

2022-05-24

НДЕГ: Даатгуулагч дараах тэтгэвэр, ТЭТГЭМЖИЙГ АВНА

Даатгуулагч өндөр насны тэтгэвэр авахаас гадна амьдралынхаа туршид нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтг

2022-05-10