
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт, давуу ялалт байгуулсан. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн дагуу бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш арав хоногийн дотор сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх ялалт байгуулж Ерөнхийлөгч болж байгаатай холбогдуулан Хэнтий буюу УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах юм. Тодруулбал, тус тойрог нь гурван мандаттай бөгөөд тус тойргоос У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар ялалт байгуулж байв.
Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай хамтатган хийнэ гэх мэдээлэл байгаа юм. Харин АН-аас УИХ-ын нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нарын нэг өрсөлдөх мэдээлэл байна.
9 cэтгэгдэлтэй