АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙСАН ШАТАХУУН ТҮГЭЭДЭГ КОМПАНИУД ДАХИН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛДАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ

2021-06-12 523 0

Монголын хилээр орж ирсэн шувуу хүртэл буруу дэвээд эхэлдэг гэсэн онигоо бий. Онигоо л болохоос манай төр засгийнхны тогтоож буй стандарт бус дүрэм журмыг хамгийн сайн тодорхойлсон үг л дээ. 2021 оны эхнээс дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн учраас шатахууны үнээ нэмэхээс өөр арагагүй боллоо гэсэн компаниудын хүсэлтэнд тухайн үеийн сайд Д.Сумъяабазар “Хувийнхан даварч байна. Төр өөрөө стратегийн салбараа эзэмшинэ. Лицензийг нь хураана” хэмээн Вэнэсуаль маягийн социалист дарамт хэлж байв. Талхны үйлдвэр үнээ нэмэнгүүт дэлгүүрийн худалдагчыг төрийн албан хаагчаар солиод талхны үнэ буурдаггүй гэдгийг сайдад хэлчих эдийн засагийн боловсролтой зөвлөх олдоогүй. Ингээд 2021 оны 03 сарын Засгийн Газрын хуралдаанаар эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр төр өөрөө шатахууны бизнес эрхлэх тогтоол гарсан боловч хадгалах савгүй төр мэдээж чадаагүй.
Сүүлийн хагас жил шатахуун импорлогч компаниуд литр тутам 300 гаруй төгрөгийн алдагдлыг хүлээж байгаа шалтгаан нь сонгуулийн жил учраас бинзений үнээ өсгөж болохгүй гэсэн Хүүкийн тушаал. Сар болгон олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээж буй компаниудын хохирлыг төр хариуцахын оронд лицензийг чинь хураана хэмээн дарамтлах, тэгж байгаад болно ш дээ гэж булзааруулахаас хэтрэхгүй байгаа аж. Гай газар дороос гэгчээр өчигдөр шатахууны үнэ өсөх нь гэсэн цуу үг гарсанаар олон мянган жолооч нар шатахуун их хэмжээгээр авсанаар шатахууны компаниудыг 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд оруулжээ. Энэ алдагдлын нөлөөгөөр цалинг тавих асуудал хүндэрч, энэ жил урамшуулал олгогдохгүй болсонд уг салбарт ажилладаг арван мянга гаруй монолчууд ихээр бухимдаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ИНЕГ 28 сая долларын тэтгэлгийг 370 хүнд олгожээ

БЗС-ийн мэдээлэл нийтэд хүрч, шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл үүний араас ИНЕГ-ын тэтгэлгээр суралц

2023-05-24

Боловсролын зээлийн санд 1.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ

Долоо хоногийн хугацаанд Боловсролын зээлийн санд 1.1 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн болохыг БШУ-ны с

2023-05-24

Сүхбаатар аймаг 10 сумын Засаг дарга нараа шинэ машинтай болгохоор тендер зарлажээ

Сүхбаатар аймаг нь 13 сумтай бөгөөд үүний 10 сумын Засаг дарга нараа шинэ машинтай болгохоор тендер

2023-05-23