Сурагч охидыг хүчирхийлсэн байж болзошгүй багш нарыг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьжээ

2021-02-03 478 1

Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш нийлж 12-р ангийн хоёр сурагчид хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэг гарчээ.  Нэгдүгээр сарын 25-ны шөнө Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд багш нар архидан согтуурч сурагч охидыг дуудан архиар шахаж, биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан хүчирхийлсэн,  гэх мэдээлэл гараад байгаа юм. Гэхдээ хэргийг эцэслэн тогтоогдоогүй, цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Багш нарыг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон гэж зарим эх сурвалцууд мэдээлж байна.

Дээрх хэргийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан багш нарын хэргийн мэдээллийг сая авсан. Одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас нэмэлт мэдээлэл өгөх байх.  Хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдвол гэмт хэрэгтнүүд мөн холбогдох албаны хүмүүс нь хариуцлага хүлээнэ”гэсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Цар тахлын нөхцөлд дэн буудлуудыг нээсэн нь ийм гай дуудлаа.Насанд хүрээгүй хүүхдүүдийг буудалд оруулж л байдаг. Хаана хаана учир жанцан байнаа.Хуульчид нэг юм 6 ш төмсгийг дахиад охид бузартуулахгүй болтол нь шоронгийн атамануудтай хамтарч хөнгөлчих байх гэж найдая.Энэ багш нар нэг л биш ээ.2020 онд УБ-д ганцаарчилсан давтлага өгнө гээд 12р ангийн охиныг хүчирхийлсэн багш шорондоо заларсан.Охин хүүхдүүдэд ямар халтай үё бэ.Бузарлаж дуусах нээ.

Холбоотой мэдээ

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Малчдад бэлгийн боловсролын хичээл заана

“Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий г

2022-06-24

Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

Энэ сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд уулын тахилга наадмын хурдан морины уралдааны

2022-06-24