Шинэ нисэх буудал долдугаар сарын 4-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлнэ

2021-06-10 193 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Богдхан” төмөр замын ажлын явцтай танилцлаа.

Долдугаар сарын 4-нөөс хойш “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд ямар нэгэн нислэг хийгдэхгүй гэдгийг Ерөнхий сайд танилцуулав.

Мөн ИНЕГ-ын даргын тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай удирдлагын төв ажиллаж байгаа бөгөөд тус баг “Буянт-Ухаа” нисэх буудлыг “Чингис хаан” нисэх буудал руу нүүлгэх ажлыг хариуцах юм байна.

Харин долдугаар сарын 4-нөөс өмнө “Буят-Ухаа” олон улсын нисэх буудалд байгаа агаарын хөлгүүдийг шинэ нисэх буудал руу нисгэж, байрлуулах юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 Үндэсний их баяр наадмын үеэр гаднаас ирэх жуулчдыг хүлээж авах нөхцөл боломжийг хангаж өгөх хэрэгтэй байна. Коронавирусийн эсрэг хоёр тун вакцинд хамрагдсан гадаадын иргэдийг хүлээж авъя. Шаардлагатай бол манай улсад ирээд вакцинд хамрагдаад, тусгаарлагдаж болно гэж байгаа юм. Тиймээс долдугаар сарын 4-н гэдэг хугацааг олон улсад зарлах хэрэгтэй байна.

Үүнээс гадна Ерөнхий сайдын хувиар хэд хэдэн чиглэл өгч байнаҮүнд:

  • Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, нийслэлийн Засаг дарга нар хамтраад Хөшигийн хөндийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж ирэх,
  • Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Энд Улаанбаатар хоттой дүйцэхүйц эдийн засгийн таталцлын төв бий болгох шаардлагатай байна” гэв.
  • Энэ сарын 25-нд зам хаах тул Нисэх явах иргэд цагаа тооцоолохыг анхаарууллаа
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Утааг бууруулах эрдэмтдийн зөвлөл байгуулна

БОАЖЯ-ны удирдлагууд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд, Монголын эрчмийн салбарын з

2022-01-21

Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэл

2022-01-21

АПУ ХК бүтээгдэхүүнийхээ шилийг хэрэглэгчээс онцгой үнээр худалдаж авахаар боллоо

АПУ ХК нь “Шилээ дахин амьдруулъя” төслийн үргэлжлэл болгон шилний хог хаягдлыг бууруулах, дахин аши

2022-01-21