Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа

2021-06-08 747 0

Коронавируст халдварын тохиолдлын тоо төдийлөн буурахгүй байна.

Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар нийслэлд хатуу хөл хорио тогтоож магадгүй тухай мэдээлэл иргэдийн дунд байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа ikon-д”Засгийн газраас цаашид аль болох хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт амжилттай үргэлжилж байна.

Эрдэмтдийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдийн халдвар авах эрсдэл эрс буурч байгаа тул зургаадугаар сарын 15-наас өвчлөлийн тохиолдол буурна гэж байгаа. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комиссоос хөл хорио тогтоох санал оруулаагүй” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

БНСУ, Герман, АНУ зэрэг улс Монгол иргэдийг хилээс буцаах тохиолдол олширчээ

2025 оны эхнээс хойш улс орнууд хил дээр хяналтаа чангатгаж, зорилгын тодорхойгүй, хууль бусаар орши

2025-04-14

Эхнэр нь нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ

2024 оны есдүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй О, 10 жилийн туршид г

2025-04-12