Л.Оюун-Эрдэнэ: Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг барина

2021-06-08 459 0

Баянзүрх дүүрэг 360 мянга гаруй хүн амтай ч улсын эмнэлэггүй. Иймээс тус дүүрэгт 300 ортой, жишиг эмнэлэг байгуулахаар болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгийн газартай танилцах үеэрээ “Хотын төвд эмнэлэг, барилга барих бус, цаашид 10 дэд төв барьж, төрийн байгууллагаа гаргахад анхаарна. Ингэснээр гэр хороолол, түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. Ийм ч учраас Баянзүрх дүүргийн эмнэлгийг улсын төсөвт эхэлж шийдэж байна” хэмээн ярьсан бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “8, 9, 12, 17, 24 хорооны төв хэсэгт эмнэлгээ барьж байгаа. Эмнэлгийн шугам сүлжээ, дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийнэ. Цаашид дүүрэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ахмадын сувилал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн сувилал барихад анхаарч ажиллана. Тулгамдаж байгаа асуудал нь инженерийн шугам, сүлжээ, дэд бүтэц. Амгалан дулааны станцыг өргөтгөж, цахилгаан, дулааны станц болгох шаардлагатай” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23