Мексик улсад сонгуулийн хугацаанд 91 улс төрч зэвсэгт этгээдүүдийн гарт алагджээ

2021-06-07 405 0

Мексик улсад ням гарагт парламентын болон орон нутгийн сонгуулиудын санал хураалт болж өнгөрлөө. Энэ 2021-оны сонгуулиар намууд парламентын доод танхимын 500 суудал, 31 мужийн 15-ынх нь захирагч, олон мянган хотын захирагчийн албан тушаалд өрсөлджээ.

Энэ жилийн сонгууль харамсалтай нь 2000 оноос хойш болсон улс төрийн сонгуулиудаас хамгийн их аллага гарснаараа хоёрдугаарт бичигдэж байна. Сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн 2020 оны есдүгээр сараас хойш нийт 91 улс төрч зэвсэгт этгээдүүдийн гарт алагджээ.

Алагдсан 91 улс төрчийн 14 нь эмэгтэй байжээ.

Хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүд хүчтэй нөлөөтэй мужуудад хамгийн их аллага гарсан байна. Эдгээр мужуудийн сонгуулийн үр дүнд гэмт хэрэгтнүүд нөлөөлсөн нь тодорхой гэж ажиглагчид дүгнэлт хийжээ.

Сонгуулийн санал хураалт эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу Баасан гарагт Веракруз мужийн Казонес де Эррера хотын даргын сонгуульд нэр дэвшсэн эрхэм алагдсан байна. Санал хураалтын өдөр мөн Мексикийн хойд хилийн Тихуана хотын санал хураалтын байрны үүдэнд нэг залуухан эр хүний тасдсан толгойнууд орхиод явжээ. Ойролцоо газраас мөчилсөн цогцостой уут олдсон байна. Ням гарагийн өглөө Чиапас мужийн санал хураалтын байранд зэвсэгт халдлага гарч, сонгуулийн хорооны таван ажилтан буудуулж алагджээ.

Эх сурвалж: BBC

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ, БНХАУ Сарыг хамтран судална

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ, БНХАУ Сарыг судлах, бааз байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гар

2022-12-22

Германд томоохон тусгай ажиллагаа явуулжээ

БЕРЛИН. /RIA Novosti/. ХБНГУ-ын цагдаа нар Бундестаг (Германы парламент) руу дайрахаар төлөвлөж байс

2022-12-07

Хятадын удирдагч асан Зян Зэмин 96 насандаа таалал төгслөө

Хятад улсын төрийн тэргүүн асан Жянь Зэмин өнөөдөр үдээс хойш 96 насандаа таалал төгссөнийг тус улсы

2022-11-30