Өнөөдөр /06.05/ цагдаа, хууль хүчний байгууллагын ажилчид дээрээс өгсөн үүргийн дагуу У.Хүрэлсүхийн сурталчилгаанд хүчээр оролцжээ

2021-06-05 874 6

Өнөөдөр /06.05/ буюу  бямба гаригийн амралтын өдөр цагдаа, хууль хүчний байгууллагын бүх ажилчдыг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийн сурталчилгаанд оролцох үүрэг өгч, уулзалтыг Дотоод хэргийн их сургуульд дээр зохион байгуулжээ.  Мөн ХЗДХЯ болон түүний харьяа байгууллагуудын ажилчид, орон нутагт байгаа цагдаа, хууль хүчнийхнийг нийтээр нь ойнлайнаар оролцуулсан байна. Өөрөөр хэлвэл орон нутгийн бүх анги, байгууллагуудыг цахимаар холбож оролцуулжээ.

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сурчалчилгаа өглөө 10 цагт эхэлж, үд хавьцаа өндөрлөсөн ба уулзалтыг зориуд амралтын өдөр тааруулж нэгдсэн зохион байгуулалтан дор хийсэн гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Өнөөдөр үдээс өмнө замын хөдөлгөөнд оролцсон жолооч нар анзаарсан бол зам дээр нэг ч цагдаа зохицуулалт хийж байгаа харагдаагүй юм. Тэрбээр цагдаагийн албан хаагчдын хувьд ЦЕГ-ын дарга, Хурандаа Ж.Болдын өгсөн үүрэг даалгаварын дагуу ийн хүчээр хуралд суух үүрэг хүлээсэн байна.

Монгол цэргийн нэр төртэй цол болох ХУРАНДАА цолтой У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдын алба хашиж байхдаа төрийн ордонд цэрэг, армийн 1000 орчим албан хаагчдыг цуглуулан “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх төрийн бус байгууллагын анхдугаар хурлыг хийж тус байгууллагын тэргүүнээр У.Хүрэлсүх өөрөө сонгогдож байсан түүхтэй.

Саяхныг хүртэл хэлбэрт шүлэнгэтэж, цэрэг, армийн хувцасаар гоёж, буу зэвсэгээр зэвсэглэсэн зургаа түмэнд түгээж явсан Хурандаа У.Хүрэлсүх Монголын хууль хүчний байгууллагынхныг гартаа бүрэн оруулжээ.

 

SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!
  • хурандаа хүрэлсүх гээл бх юм энэ цолийг хэн хэзээ олгосонийг тайлбарлаж ёрдөө чадахгүй юм энэ хүн, үнэхээр хугцаа нь болоод авсан бол цэрэг айримд онцгой гавяа байгуулаал авсан бол би энэ хурандаагийн гуталийг долоож өглөө болгон өнгөлөж өгч байя цэнбээр

Холбоотой мэдээ

Ц.Хуланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шил

2023-03-23

“Тавантолгой төмөр зам” ХХК томилолтын зардалд 118 сая төгрөг зарцуулжээ

Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд

2023-03-23

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад иржээ.

2023-03-23