Трамп: Ардчиллынхан сонгууль луйвардахыг оролдож байна

2020-11-04 121 0

АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн үйл явц үргэлжилж байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп томоохон тойргуудад ялалт байгуулаад байгаа бол Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ерөнхий дүнгээр тэргүүлж байна.

Дональд Трамп өөрийн твиттертээ “Би том ялалт байгуулах болно. Гэхдээ ардчиллынхан сонгуулийг луйвардахыг завдаж байна. Тэдэнд ийм зүйл хийхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй” хэмээн жиргэжээ.

Түүний өмнөхөн Ардчилсан намын нэр дэвшигч, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден өөрийгөө “Ялалтын замдаа орлоо” хэмээн жиргэсэн юм. Мөн тэрбээр хэд хэдэн мужууд саналын хуудсаа тоолж дуусаагүй байгаа тул тэвчээртэй байхыг иргэддээ уриалжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ядуучуудаасаа ч өлөн “түшмэд”

Монголын төр ядуучуудаасаа ч өлөн “ноёд”-той болжээ. Хоёр жилийн өмнө МАН-ын гишүүд, сайд, дарга нар

2020-11-04

Хашаандаа ногоон орон сууц барьж буй иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд шинэ дэд төвүүдийг түшиглэн барьж буй 10 мянган айлын “Орлогод

2020-11-04

Засгийн газар: Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2020.11.04/ Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх

2020-11-04