
Өнөөдөр (2021.06.03) ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Баатархүү: “Иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байгаа нь үнэн. Энэ хүн цахим орчинд сонгуулийн санал авах машинтай холбоотой мэдээллүүдийг, гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг ярьсан. Худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй асуудлуудаар шалгахаар холбогдсон ч өөрөө зугтаад алга болчихсон. Сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаа, сонгуулийн жилд ийм гэмт хэргийн шинжтэй зүйл ярьчихаад, ярьсан зүйлийнх нь талаар албан ёсоор шалгая гэхээр өөрөө олдохгүй, алга болчихоод байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй