Хоригдлуудын ихэнх нь багадаа сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг

2021-06-02 237 0

Монгол улсын нээлтэй хорих ангийн хоригдолуудын 70 орчим хувь нь бүтэн өнчин, эсвэл эцэг эх, эмээ өвөөгийнхөө аль нэг дээр, зарим нэгийнх нь бага насанд эцэг эх нь гадаадад байсан гэх мэт гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, анхаарал халамж сул орчинд өссөн байдаг. Эдгээр зүйлс хүнийг сэтгэл зүйн хувьд доголдолтой болоход нөлөөлдөг. Cэтгэл зүйн доголдолтой хүүхэд залуус аливаа зүйлд мэдрэг, уруу татагдах, сонирхох нь элбэг.

Нээлттэй хорих ангийн дийлэнх нь хар тамхины хэргээр ял шийтгэгдсэн байдаг. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэх шалтгаан янз бүр байдаг. Залуучууд ихэвчлэн сонирхоод хэрэглэсэн эсвэл бүрэн төлөвшөөгүй байдал нь мөн их нөлөөлж байна. Гол шалтгаан нь сэтгэл зүйн тогтворгүй байдал болон гэр бүлийн хараа хяналт сул байгаатай шууд хамааралтай. Тодруулбал өсвөр насандаа шоовдорлогдож, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өөртөө итгэлгүй байдал болон энэ хүчин зүйлд хүргэдэг гадны нөлөө ихээхэн нөлөөлдөг. Сэтгэл зүйн хувьд тогтвортой байдал хүмүүжлийн хэлбэрээр өсвөр наснаас дархлаа болон тогтох учиртай.

Хууль хяналтын талаас харахад Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг. Иймд нэг удаагийн сонирхолоосоо болж шоронд 15 жил хүртэл хоригдож өөр хэн нэгэний золиос болохоос сэргийлэхийн тулд сэтгэл зүйн хувьд тогтвортой байх, хүнд хэцүү үедээ гадны биетээр эмчлэх гэж оролдох бус сэтгэл зүйн эмч дээр очихыг таниас хүсэж байна.

Гэртээ мансууруулах өвс тарьж байсан туркийг нэг жил хорино

Залуучууддаа хандаж хэлэхэд хар тамхи хүний үнэт зүйлс болсон гэр бүл, хайртай бүхнээс, эрүүл мэндээс маш хурдан салгадаг хортой зүйл гэж дахин дахин анхааруулмаар байна.
SURVALJ.MN
Г.Тэмүүлэн
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“MCS”-ийн Оджаргал Өмнөговь аймгийн МАН-тай нийлж Цогтцэций сумаар тоглож дууслаа

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс олборлолт хийдэг "Энержи Рерсурс" ХХК-ийн томоохон

2021-11-20

“Даяар Монгол”-ын Г.Бямбатулга: Бид гучин хэдэн охины үсийг хуссан

Даяар Монгол хөдөлгөөний УЗ-ийн гишүүн Г.Бямбатулга зургаан жилийн өмнө тус хөдөлгөөний гишүүн байхд

2021-11-15

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкны тухай хуулийг ноцтой зөрчсөн үү?

Улстөрийн хүрээнд ХААН банкны хувьцаатай асуудал өндрөө авч байна. Тодруулбал, Хаан Банкны 60 орчим

2021-11-08