Багахангайн 2-р хороог бүрэн устгах хүчтэй тэсрэх бөмбөг олджээ

2021-05-11 365 0

Багахангай дүүрэгт айлын хашаанаас олдсон байлдааны зориулалттай тэсрэх бөмбөгийг устгаж, аюулгүй болгожээ.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.

Уг мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэс бөмбөгийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангасан бөгөөд өнөөдөр буюу тавдугаар сарын 11-нд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 километр орчим зайд аваачин аюулгүй болгосон байна.

Тус бөмбөг нь ПАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцных бөгөөд хөнөөлийн радиус нь нэг километр буюу 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай бөмбөг аж.

Иймд цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хангаж, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс шинэ

2022-11-15

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүлжээ

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн

2022-11-07

ОУ-ын STEAM буюу ШИМТ хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар хамгийн сүүлийн үеийн сургалтын систем болох “ШИ

2022-11-07