Корона вирусын эдийн засагт нөлөөлсөн байдал

2021-05-11 289 0

Хөл хорио Улаанбаатар хотын иргэд, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлсөн бэ?

Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс иргэдийн болон автомашины хөдөлгөөнд хатуу хяналт тавьж эхэлсэн. Улмаар бизнес эрхлэгчид энэ байдал нь хүнд сорилт болж, сар гаруй хугацаанд тэг зогсолт болсон гэхэд болно. Зөвхөн хүнсний салбарын худалдаа эрхлэгчдийг хатуу цагийн хуваариар ажиллуулах болсон ч, өнгөрсөн өдрүүдэд иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, эл хуль болжээ. Томоохон зах худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх иргэдийн тоо буурч, алдагдалд орсон байна. Тиймээс цаашид хөл хориог сунгавал эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхийг онцоллоо. Иргэдийн хувьд ч мөн ажил эрхлээгүй хугацааны банкны зээлийн төлөлт, хүүгээ тоо ёсоор төлөх шаардлага гарч, хажуугаар нь хоол хүнсээ зохицуулах шаардлагатай болсон нь хүнд тусжээ.

Иргэдийн сэтгэгдэл:

  • Ганцэцэг, иргэн: Сарын тогтмол орлогогүй болсон учраас эдийн засгийн хувьд хүнд байна. Цалингийн зээлтэй учраас цалин авахгүй байгаа ч зээлээ төлж байгаа учраас хүндрэлтэй байна.

  • Баатар, Дэлгүүрийн эрүүл ахуйг хянах харуул: Коронагийн хөл хорионы үед хүнсний дэлгүүрийн бизнес алдагдалд ороогүй хүмүүс сайн үйлчлүүлж байна. Их хүнтэй үед эрүүл ахуйн дэглэмийг сахиулан ажиллаж байна.

  • Сайханцэцэг, Худалдагч: Хүмүүс гэрээсээ гарахгүй байгаа учраас орлого багассан. Дархлаа дэмжсэн цай, урагмал, өдөр тутам хэрэглэх хүнснээс өөр зүйл зарагдахгүй байгаа учраас эдийн засаг хүнд хэцүү байна.

Эх сурвалж:  https://a24na.com/

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс шинэ

2022-11-15

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүлжээ

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн

2022-11-07

ОУ-ын STEAM буюу ШИМТ хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар хамгийн сүүлийн үеийн сургалтын систем болох “ШИ

2022-11-07