АН-ын тамга булаалдах хурал маргааш болно

2021-05-03 359 0

Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар хүрэхгүйн хугацаа үлдээд байгаа ч АН тамга тэмдгийн хэрүүлтэй л байгаа. Уг нь үе үеийн дарга нар нь барьж байсан хууль ёсны тамга нь УИХын гишүүн О.Цогтгэрэлийн тэргүүлж байгаа АН-д байгаа.  Гэтэл ч өмнөх дарга С.Эрдэнэ уг тамгыг үрэгдүүлсэн хэмээн худал материал бүрдүүлээд бас нэгэн тамга барин намынхнаа талцуулж байгаа юм. АН-ыг ингэж хоёр хуваахад С.Эрдэнэд туслаж байгаа хүмүүс нь МАН-ынхан гэдгийг АН-ын жирийн гишүүд бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хэлж байгаа. С.Эрдэнийн барьж байгаа тамга нь хуурамч гэдгийг батлах нэгэн баримт нь шүүхийн захирамж. Тэр захирамжаар С.Эрдэнийн тамгыг хуурамч гэдгийг тогтоосон байдаг юм. Шүүхийн захиармж ингэж гарсан ч С.Эрдэнэ нарын нөхөд эргээд энэ хуурамч, хүчингүй тамгыг сэргээнэ хэмээгээд шүүхэд хандсан байдаг юм. Шүүх хурал товлогдсон ч

С.Эрдэнийн талынхан хуралдааныг удаа дараалан хойшлуулж байсаар өдийг хүрсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн  намууд тодруулж байгаа энэ үед мөнөөх олон удаа хойшлуулсан шүүх хурлын тов зарлагдаж байна.Өөрөөр хэлбэл, энэ шүүх хурал маргааш болох гэж байна. Гэв гэнэт л ингэж тов нь зарлагдсан шүүх хурлын гарах шийдвэр ч  тодорхой болсон байх магадлал байна. Ингэж хардах хэд хэдэн үндэслэл байгаа юм. Нэгдүгээрт, шүүх хурлын товыг зарлахдаа оролцогчдод гурваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг. Энэ удаагийн шүүх хуралд  оролцогчдод мэдэгдээгүй. Магадгүй С.Эрдэнээс бусдад нь энэ тухай хуулийн хугацаанд мэдэгдээгүй. Хоёрдугаарт, шүүх хурлын бүрэлдэхүүнд байсан шүүгч Г.Билгүүнийг Н.Тунгалагсайхан шүүгчээр сольсон.

Тунгалагсайханы хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шүүгчээр томилогдож байсан. Охин нь С.Эрдэнийн нэр дэвших материалыг бүрдүүлж, бүртгүүлж яваа Ч.Өнөрбаярын
шавь бөгөөд хамт ажилладаг. Ч.Өнөрбаяр бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, өөрөөр хэлбэл Тунгалагсайханыг шүүгчээр томилогдох үед тухайн
үеийн Ерөнхийлөгчид зөвлөж явсан хүн гэсэн үг. Ийм л хүн хүчингүй тамга ашиглан С.Эрдэнийг Ерөниийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Үндэсний аудитын
газар, Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлээд байгаа юм. Энэ бүхнийг ганц өгүүлбэрээр тодорхойлоход МАН-ын  захиалгаар Ц.Элбэгдоржтонгууд АН-ын тамгыг булаан С.Эрдэнийг хүчээр нэр дэвшүүлэх гэж оролдож байгаа нь харагдаж байна.
Л.Тулга

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учир иргэдийг нь боомтоор саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэм

2022-09-22

ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байна

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа ү

2022-09-22

Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг 1.5 жилээр хязгаарлажээ

Хохирогч Ёндон нь өөрийн фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ.

2022-09-22