“Hero”-гийн Б.Баатар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг “ална” гэж заналхийлжээ

2021-05-02 111 1

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Херо” энтертаймент студийн захирал Б.Баатар өөрийг нь “хаа байгаа газар очиж ална” гэж сүрдүүлж, ярьсан талаар цахим хуудсандаа нийтлэжээ. Түүний бичсэн зүйлийг хүргэе.

Ээ базарваанийн хум пад. Баатар найруулагч залгаад “Ална шүү пи.. минь. Хаана байна ги.. минь. Байгаа газар чинь очоод ална” гэнэ шүү. Олон нийтийн сүлжээнд ийм зүйл бичээд байх нь зохимжгүй боловч зарим зүйлийг сануулах хэрэгтэй гэж үзлээ. “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийг эсэргүүцэж буй хүмүүсийн нэг нь миний бие мөн. Эрүүл ухаанаар асуудалд хандаж байгаа олон хүн үүнийг эсэргүүцэж байгаа. Мэдээллийн урсгал бол Монголын ардчилалд учирч байгаа асар том аюул занал. Энэ бол пропаганда. Энэ бол мэдээллийн хүчирхийлэл юм. Энэ үзэл бодлоосоо ухрахгүй. Цаашид энэ мэт бурангүй зүйлтэй тэмцэх л болно. Том булчинтай, их мөнгөтэй хүмүүсээс айх л байсан юм бол би энэ хэвлэл мэдээллийн салбарт 23 жил юугаа хийх вэ дээ. Зарим сайт дээр гарсан мэдээний захиалагч болгож гүтгэж байна. Сайтын эзний нэр барьж дарамтлах гэж оролдож байна. Сэтгүүлч найзтай минь муудалцуулах гэж хор хутгаж байгаа бололтой. Тэгээд тав алхахгүй худал ярьсан нь баригдаж байна. Юу ч хийж магадгүй ийм увайгүй, сэтгэхүйн хувьд өөртөө ухаангүй дурлачихсан, эрх мэдэл мөнгөөр сагасан нөхдүүдийг өөгшүүлэхээ болиоч. Одоо хувь хүн рүү дайраад эхэллээ. Энэ бол ерөөсөө хувь хүний асуудал биш. Ардчилсан Монгол улсын суурь асуудлуудын нэг. Үндэсний язгуур эрх ашиг гэдэг чинь энэ шүү дээ. Бүх телевизийн мэдээллийн хөтөлбөрийг нэг урсгалд оруулаад, асар их мөнгөөр нэгтгэж базаад хүссэн суртал ухуулгаа хийж эхэлбэл яах вэ. Баатар гэдэг хувь хүнийг биш, хийж байгаа ажилд нь бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Мэдээллийн хүчирхийлэл хувь хүн рүү халдсан хүчирхийлэл болж хувирах вий дээ. Баатар зэргийн нөхдөөс айсандаа биш буруу зарчим, муу жишиг сэтгүүлзүйн салбарт тогтохоос сэргийлж дуу хоолойгоо хүргэж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Танилц: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидийн гэргий нар

Сар хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиар xэн нь дараагийн Монгол улсын тэргүүн х

2021-05-13

У.Хүрэлсүх, Ц.Анандбазарыг намаасаа ХӨӨХ ҮҮ?…

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Сод Монгол групп-т ажилд орсон бүсгүйчүүдээс шилж сонгож, бэлгийн дарамт

2021-05-13

Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

УБЦТС ТӨХК-иас 2021 оны 5-р сарын 13-ны Пүрэв гарагт буюу маргааш цахилгаан шугам тоноглолд засвар ү

2021-05-12