Тайланд – Ковидын өвчтөнүүдэд зориулж нэг удаагийн картон ор бэлджээ

2021-04-29 119 0

Тайланд улс цар тахлын 3 дахь давалгаанд бэлтгэн 450 ортой “Бангкок Арена” болон Ераван 2 (түр эмнэлэг) эмнэлгийг нэг удаагийн картон ороор дүүргэж байна. 3 дахь давалгаа нь урьд урьдынхаас илүү халдварлах чадвартай байна гэж тооцож байгаа юм. Өнгөрөгч Баасан гарагт Тайландад 2070 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал эхэлснээс хойшхи хамгийн өндөр тоо юм. Эрүүл мэндийн яам одоогоор 28000 ор, эмнэлгийн хэрэгсэлийг бэлтгээд байна.

Бид ковидоор өвдсөн иргэдийг 3 ангилалд хуваан өнгөөр ялгасан байгаа. Ногоон өнгөтэй нь халдвар авсан боловч шинж тэмдэг илрээгүй, шар нь халуурах шинж тэмдэгтэй эмнэлэгт хандсан иргэд, харин улаан нь биеийн байдал хүнд байгаа амьсгалын аппарат хэрэгтэй иргэд юм. Манай төв зөвхөн ногоон ангиллын иргэдийг авах зориулалттай.

Би эхлээд хувийн эмнэлэгт хандаж өвчний байдлаас хамааран хаана эмчлэгдэхээ тодорхойлуулна. Хувийн эмнэлгүүдийн ачаалал дүүрсэн учраас шаардлагатай бол түр эмнэлэг рүү явна.

Бидэнд одоогоор 400 ор бэлэн байгаа, 180 эрэгтэй 220 эмэгтэй ор. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл нэмэлт ор байршуулах зай талбайг бэлдсэн байгаа.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хоол идэж, бичлэг оруулдаг Солонгосын алдартан сард хэдэн воны орлоготой вэ?

Youtube хуудаснаа Sulgi mukbang&real sound гэсэн нэрээр контент оруулдаг тэрээр төрөл бүрийн х

2021-07-28

БНХАУ 3 хүүхдийн бодлогын хэрэгжилтийг дэмжих үүднээс өдөр өнжүүлэх үйлчилгээг бэхжүүлнэ

БНХАУ хүн амын урт хугацааны, тэнцвэртэй өсөлт хөгжлийг дэмжих зорилго бүхий гурван хүүхдийн бодлогы

2021-07-22

Цоорхой оймс ТРЭНД болно

“ekoD Works” хэмээх бүтээлч брэндийн хамт олон эрхий хурууны хэсэгтээ цоорхойтой оймс худалдаанд г

2021-07-21