Завтай завгүй…

2021-04-23 108 0

Завтай завгүй…

Завтай завгүй шинэ эриний сошиал иргэн

Завгүй завтай бүгд мутуалууд

Адал явдалд дурласан онлайн залуус

Ажил гэртээ завгүй залуус.

Лайканд донтсон гоёмсог мэйк апууд
Хуваалцахад урамшсан өөрөө ч ойлгоогүй ухаант үгс
Лаав илгээсэн хагас завгүй хайрууд
Хуурамч зурагтай оффлайн голдуу троллууд.
Хиймэл оюун ухаанд өөрийгөө даатгах донтолтууд
Сийндэх үүрэгтэй олонхи нүднүүд
Хийсвэр мэдээнд шуурсан ил тод элийрэгчид
Сиймхий гарвал завтай завгүй оолоороо сийндэгч.
Паб жид ороогдсон их бага хоосон цэргүүд
Гэр бүлээрээ үг ярих завгүй завтайчууд
Паянгаасаа айгсдыг хамгаалагч сүнсгүй аккаунтууд
Гэм нь сошиал стар болгох бүтэн завтай завгүйчүүд.
Гүйх нохойг хэвтүүлж чадах лайв захиалга
Шүгэл үлээгчид гудамжинд гарч завтай завгүй
Гүйлтийн зам нь сошиал дээр топ фэнээрээ илэрхийлэгдэх
Шүүх тунгаах нь эндээ замхрах завгүй завтайчууд.
Клаб хаус гэх хийн өрөөнд дураараа дургигсад
Карантин далимдуулж энэ хаусд завгүй завтайчууд
Эндээс гараад сонссон зүйлээрээ твиттэрт жиргэгсэд
Эрүүл хүнийг ч элийрүүлж дөнгөх сошиал нийгэмд завтай завгүйчүүд.
Амьд харилцааг үгүйлэх нь завгүй гэсэн үгээр хаалганы цаана….
Алсдаа тэгээд сошиал харилцаанд дасах нь завтай санагдах….
Би хувьдаа нүүр тулаад, гараа дэлгэн бүтэн тэврэхдээ завтай…
Бид тэгээд завтай энэ нийгэмд завгүй сошиалд амьдрах нь….

Ж.Нямаа

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Т.ЦОЛМОНСАЙХАН: Бид эх орны торгон хил дээр зургийг нь авсан анхны реалити шоу нэвтрүүлгийг бүтээж байна

Хүн бүрийн бахархан ярьдаг эх орон гэгч чухам хаанаас эхэлж, эх орны торгон хилийг ямар аавын хөвгүү

2021-07-28

“ХУВЬСГАЛЧДЫН ӨЛГИЙ НУТГААР” ОЛОН ӨДРИЙН ӨРТӨӨЧИЛСӨН ГҮЙЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдса

2021-07-28

ЗАГВАР ӨМСӨГЧ А.ЧИНГҮҮН НОСК-ЫН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛОГДЖЭЭ

Үргэлж олны анхаарал хэл аманд өртдөг загвар өмсөгч А.Чингүүн Нийслэлийн орон сууц корпорацын Мэдээл

2021-05-10