М.Анхцэцэг тэргүүтэй туйванчид Азийн АШТ-д өрсөлдөнө

2021-04-12 823 3

Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-27-нд зохион байгуулах бөгөөд “Токио-2020” олимпын наадмын эрх олгох энэ тэмцээнд тивийн шилдгүүд өрсөлдөнө. Ташкент хот 2020 оны хүндийн өргөлтийн Ази тивийн АШТ-ийг авсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон. Олон улсын хүндийг өргөлтийн холбоо “Токио-2020” олимпын эрхийг 4 тэмцээнээр олгохоор төлөвлөсөн ч короновирусний улмаас 2 тэмцээн нь цуцлагдсан. Иймд энэ удаагийн Азийн АШТ эрх олгох гол тэмцээн бөгөөд ирэх сард олимпын эрхийн тэмцээн виртуал хэлбэрээр зохион байгуулах юм. Азийн аварга шалгаруулах алтан цувралд Монголоос ОУХМ, дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор оролцох тамирчдыг танилцуулбал, эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Энхтамир, 71 кг-д Г.Ануужин, -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр, +87 кг Э.Билэгсайхан, эрэгтэйчүүдийн 67 кг Э.Мөнхдөл, 96 кг Б.Цэнд-Аюуш нар эх орноо төлөөлөн хүч үзнэ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Халз тулааны эргэн тойронд юу өрнөв

Ази тивийн аварга Э.Цэндбаатар ресторанд зодоон хийж, уйлж, уучлал гуйж, тангарагласан. Боксын холбо

2021-10-04

Хакухо зодог тайлах болсныг мэдэгдлээ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буй тухай мэдээ өнөө өглөөнөөс

2021-09-27

УЛСЫН ЗААН Ц.ОДБАЯР: Миний бие Өмнийн цэнхэр говьдоо 1000 мод тарихаар болж байна

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2019 оны баяр наадамд төрүүлсэн Э.Оюунболдын “Улсын аварга” цолыг хур

2021-09-27