Оргосон цэргүүд замдаа айлын мотоцикль дээрэмджээ

2021-04-09 276 0

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна. Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна.

Харуулын дарга, ахлах ахлагч Г нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан.

Тухайн өдөр дээрх хоёр хугацаат цэргийн алба хаагчид хилийн манаанаас харуулын байрлалд эргэн ирээд харуулын даргыг буудан хороогоод оргосон байна. Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүгт зугтаж, энэ хэргийн талаар мэдээлсэн байна.

Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикль дээрэмдэн унан зугтаж яваа бөгөөд цагдаа, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас томилогдсон бүлэг дээрх хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уу

2022-05-23

“ТОП 100 ААН”-ийн дөрөвт эрэмбэлэгдсэн ХААН банкыг иргэд “барьж идэх нь”

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн за

2022-05-23

Сайхан мэдээ: Гашуун сухайт боомтод 1000 мод тарилаа

Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэргийн 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерө

2022-05-23