Ирэх бямба гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

2021-04-08 708 0
Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгав.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.
Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёрдахь тунд хамруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Эхнэр нь нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ

2024 оны есдүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй О, 10 жилийн туршид г

2025-04-12

Шуурхай: Багш нь насанд хүрээгүй сурагчаа хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ

Дунд сургуулийн багш нь насанд хүрээгүй сурагчаа хүчиндсэн жигшүүрт хэрэг энэ сарын эхээр гарчээ. То

2025-04-11

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г. Арсланхуягаар а

2025-04-11