Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам нь нэг л даргатай байх ёстой.
Гэтэл Ардчилсан намын даргаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Тулгат уу, эсвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үү?. Хэн нь энэ намыг төлөөлөх хууль ёсны дарга болох вэ гэдэг асуудал эргэлзээтэй хэвээр бий.
Тус намын даргаар сонгогдсон гэх М.Тулгатад С.Эрдэнэ өнөөдөр /046.08/-нд намын тамга тэмдэгээ гардуулж өгсөн юм. Харин М.Тулгат намын тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авсны дараа С.Эрдэнэд хандан “жирийн гишүүнийхээ хувьд намынхаа үйл ажиллагаанд цахимаар идэвхтэй оролцож байгаарай” хэмээгээд iPad бэлэглэжээ. Тамга гардуулах ёслол дээр байсан хүмүүс “тамга авчихаад хариуд нь мөнгөн аяга, хадаг өгдөг биз дээ” хэмээн шүүмжлээд авчээ.
Post Views: 654
0 cэтгэгдэлтэй