Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хурлыг гуравдугаар сарын 3-н хүртэл хойшлуулав

2021-02-01 245 0
“Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал ажилтай шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшилжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгчдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт товлосон.

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн “хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх” тухай хүсэлт ирүүлсэн мөн гэрч Б.Цогбат хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүйгээс шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулав.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гандан орчмоор “хамгийн их агаарын бохирдол-“той гарчээ

2022 оны нэгдүгээр сарын 17-ны өглөөний 07:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарыг тодо

2022-01-17

Эмнэлгийн өдөр тутамд шаардлагатай хэрэгслүүд таслалдахад хүрчээ

Эрүүл мэндийн яамны удирдлагууд эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах уулзалтад Э

2022-01-17

Агаарын бохирдол багасахгүй байгаагийн бодит шалтгаан

Та орон гэрээ дулаацуулахын тулд ямар түлш хэрэглэж байна вэ гэж асуувал; Бараг бүгдээрээ - мод, нүү

2022-01-17