Үнэнд гүйцэгдэж байна

2021-04-03 169 0

Цаг хугацаа гэдэг мундаг шүүгч шүү. Эхэндээ би Ардчилсан намын дотоод хагарал нэгнийхээ аминд хүрсэн юм болов уу эсвэл МАН-ыхан Эрдэнэтийн булхайгаа дэлгүүлэхгүй гээд хөнөөчихсөн юм болов уу? Аль эсвэл зүгээр л ахуйн аллага, хардлага сэрдлэг үү гэж иргэн хүнийхээ хувьд дүгнэлт хийх гэж таамаглаж тунгаадаг байлаа. Хавтаст хэрэгтэй нь танилцаагүй юм чинь илүү нарийн юу ч бодох билээ.

Гэвч цагийн уртад, энэ олон жилүүдэд Зориг агсны гэх хэргийн эргэн тойронд улс төржиж буй байдлаас харахад МАН-ын тухайн үеийн эрх барьж байсан нөхдүүд зохион байгуулалттайгаар, маш яарч үйлдсэн гэх таамаг дээр илүү тогтох боллоо.

Мэдээж энэ аллага өнөөдрийн тэрбумтан улс төрчдийг дураараа авирлах эрх, нэгнээ гүтгэх, барьцаалах том гогцоо болон үлджээ.

Ялангуяа энэ хэргийн гол зохицуулагч нь Ц.Нямдорж. Ц.Нямдорж өөрөө алж хядаагүй байхаа. Харин хэн зохион байгуулсныг мэдэж энэ хэргийг яригдахын хэрээр Ц Нямдоржийн хүч, нөлөө нэмэгддэг зүй тогтол ажиглагдаж байна.

ЗГХЭГ-ын дарга болох нь битгий хэл улс төрөөс арчигдсан байх ёстой Ц.Нямдорж яагаад ийм олон жил хүссэнээрээ тарвалзаж байгаагийн цаад учир энэ хэрэг ч байж мэднэ.

Хатгаж үйлдүүлээд, хамгаалж барьцаалаад амьдардаг технологи…

Нэгхэн хэрэг дээр эрүү шүүлт, хэлмэгдүүлэлт ярих арчаагүй МАН-ын эрх баригчид үнэнд гүйцэгдэж байна…

Үргэлжлэл бий…

Хадбаатар Бат Ялалт

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Cү.Батболдын хүү Б.Баттүшигийг ОУОХ-ны хүндэтгэлийн медалиар шагнажээ

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимдийн хорооны (ОУОХ) гишүү

2021-07-21

Аялагчийг Элчингээр томилох гэж байгаа нь гуравдагч хөрш Америкийг дорд үзсэн хэрэг мөн

Засгийн газар гурав хоногийн өмнө Элчингүүдийг “бөөндөж” орхив.  УИХ тэдэнтэй танилцаж байна. “...Гу

2021-07-02

Д.Сосорбарам: Монголын цагдаа нар чадваргүй, чалхгүй байж битгий цагдаагийн ажилд хоргодоод бай

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам SONIN.MN сайтад өгсөн ярилцлагадаа, "Өдөрт хэдэн мянгаараа ковид

2021-06-30