С.Амарсайхан: Цуглаан зохион байгуулсан АН-ын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулна

2021-04-03 1098 22

Ардчилсан намын ээлжит бус их хурал өнөөдөр Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд болсон. Уг хурлын дараа халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчиж, иргэдийн бөөгнөрөл үүсгэсэнд олон нийт шүүмжлэлтэй хандсан юм. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан энэ талаар АН-ын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн гэдгийг хэллээ.Тэрбээр, “УОК-оос халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн УЛБАР ШАР түвшинд ажиллаж, энэ хүрээнд халдвар тархах эрсдэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн иргэдийн дунд хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, цагийн зохицуулалт хийж, нэг дор 5-аас дээш хүн цуглахгүй байх шийдвэр гарган ажиллаж байна.

Гэтэл Ардчилсан нам УОК, Шуурхай штабт мэдэгдэлгүйгээр гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчиж, Дүнжингарав худалдааны төвийн гаднах авто зогсоол дээр Ардчилсан намын ээлжит бус чуулганыг зохион байгуулж, олон хүнийг нэг дор хамруулсан үйл ажиллагаа явуулсныг шаардлага хүргүүлж таслан зогсоов.

Гамшгийн үеийн хууль тогтоомжийг зөрчиж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан АН-ын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүллээ” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ц.Хуланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шил

2023-03-23

“Тавантолгой төмөр зам” ХХК томилолтын зардалд 118 сая төгрөг зарцуулжээ

Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд

2023-03-23

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад иржээ.

2023-03-23