Прокурор Г.Эрдэнэбат: С.Зоригийн хэргийг Ц.Нямдорж гэх хүн л бужигнуулаад байна

2021-03-31 5314 6

Өнөөдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон С. Зоригийн хэргийн ажилын хэсгийг ахлаж байсан прокурор Эрдэнэбат “Энэ хэргийг улсын нууцаас л гаргачихмаар байна. Тэгвэл Чимгээ Содномдаржаа нар яг хэн бэ гэдэг нь ил болно. Аз болж энэ хэргийн араас сүүлчийн цамцаа урагдтал явдаг Нямдорж гэдэг хүн гарч ирсэн л дээ. Энэ хүн л бужигнуулаад байна. Жишээ нь, тогонд цохиулж байгаад хүчээр малын хэрэг хүлээлгэж байсан гээд зөндөө яргалал байдийшдээ. Гэтэл энэ яргаллуудын ганцынх нь ч араас Нямдорж яваагүйшдээ…Гэтэл ганцхан энэ хэргийн араас л Нямдорж гэдэг хүн яваад байгаа юм. Би үүнд маш их гайхдаг.

Энэ Нямдорж гэдэг хүнд энэ хэргийг баллах шалтгаан байна гэж би хардаж байна…Оюунэрдэнэ, Нямбаатар гээд хоёр гайгүй залуу гарч ирсэн. Гэтэл энэ Нямдорж энэ хоёр залууг баллачихлаа…Би хамаагүй юм ярьвал улсын нууц задруулсан болчих гээд байна л даа. Баатар генерал “Нямдорж хятадын тагнуул” гэж хэлчихээд, улсын нууц задруулсан хэрэгт орж шоронд орж байсан.

Би тэгж шоронд ормооргүй байна…Өөрсдийнх нь тааллаар шүүхгүй л бол бүх шүүгч, прокуроруудыг шударга бус болгочих гээд байдаг болчихлоо…энэ арай хэтэрнээ….одоо ер нь Монголд итгэл даах шүүгч, прокурор гэж байгаа юм уу” гэх мэтээр ярилаа. Мөн өчигдөр буюу 3 сарын 29-нд МУ-н Ерөнхийлөгч Х. Баттулга Ерөнхий сайд Оюунэрдэнэтэй уулзан “С. Зоригийн хэргийг улсын нууцаас гаргах тал дээр анхаарч ажиллаач” гэдэг саналыг тавьсан.

Үнэхээр Нямдорж нар Чимгээ, Содномдаржаа нарт тэгтлээ санаа нь зовоод, өрөвдөөд байдийм юм бол, Засгийн газар энэ хэргийг улсын нууцаас гаргачих л хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэгвэл хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа нь ил болох юм байна!

Улаан бал нэвтрүүлэгээс. Бичсэн: ХОНГОР НУТАГ

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Harin chi aluurchinii gar hul bolson bh shuu. Shuuh prokroruud yamar ih avilgald urtuj avilgal avch yalzarch baigaagiin hamgiin todoos tod jishee n chi muu bh shuu lalariin doliison huur min

  • Харин нууцаас гаргана,ЭХ нууц зүйл байх ёсгүй гээд яриад бга юм биш үү!Явж ,явж зоригийн хэрэг биш Нямдоржийн хэрэг болж хувирах шив дээ .

  • Энэ Эрдэнэбат гэдэг хүн улаан бал нэвтрүүлэгт орохдоо Чимэгээ Содномдаржаа нарыг Зоригийг алсан нь баримтаар нотлогдсон. 18н жилийн өмнө хажуу айлын хүн нь Зоригийг алагдсан шөнө Чимэгээ гэртээ байгаагүйг гэрчилсэн гээд ярьж байсан. Миний хувьд үүнд итгээгүй ээ. 18н жилийн өмнө айлых нь хүн гэртээ хоноогүйг санаж байдаг компютер шиг ой санамжтай хөршийг нь мөнгөөр ийм мэдүүлэг өгөөгүй байгаадаа гэж би хардах эрхээ эдэлсэн.  Өчигдрийн нэвтрүүлгээр Нямдорж сайд хэлэхдээ яаж ч  бодсон 16тай хүү. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй 2. улс төрийн зүтгэлтэнг ална гэдэг худлаа. Булгантай нүүрэлдүүлэхэд энэ 2 алуурчид биш гэж хэлсэн. Одоо энэ 2ыг даруй суллах хэрэгтэй гэж ярьсан Нямдоржийн ярьсантай санал нэг байна. Хүнийг эрүүдэн шүүж тамлан зовоож энэ олон жил энэ хүмүүсийн болон айл гэрийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн Хурц Эрдэнэбат нарт оногдуулсан ял дэндүү хөнгөн байна. Тэгээд ч Хурц. Энхбат гэж хүнийг гадаадаас хулгайлж авч ирээд тамлаж алсан гээд байсан нь үнэн бол бүх насаараа хорих ял авах юм биш үү. Хүмүүсийг хилсээр гүтгэж тамлан зовоосон хүмүүсийг Тэнгэр ниргэг

Холбоотой мэдээ

Самранд яваад сураггүй болсон иргэдийг хайхаар нисдэг тэрэг хөөрлөө

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн

2021-07-22

Коронавирусийн халдвартай эмэгтэй биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараажээ

Нэр бүхий охид, эмэгтэйчүүдийг орон байраар ханган биеийг нь үнэлүүлж байсан гэх мэдээллийг эх сур

2021-07-22

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт дахин газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт болсон газар хөдлөлт 2021-07-22 18:00 цагийн байдлаар 2021 оны 1 д

2021-07-22