Ц.Оюунгэрэл: Миний хувьд АН-ын даргын сонгууль дараагийн шат руугаа явах эхний бие халаалт байлаа

2021-03-29 1140 0

Ардчилсан намын /АН/ даргын сунгаа хоёр талд зохион байгуулагдаж, хоёр дарга сонгогдлоо.

С.Эрдэнийн тал цахим сонгууль явуулсан тул санал хураалтын дүн төд удалгүй гарч, М.Тулгат 2134,01 оноогоор ялалт байгуулсан. Харин Ц.Тувааны талаас албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч О.Цогтгэрэл ялалт байгуулсан гэх мэдээлэл байна.

Энэ мэдээгээ нийтэд зарлаж, хэвлэлийн хурал хийх үеэр АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой хэвээр байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр “Би энэ сонгуульд оролцсон 50-иас дээш настай, 60-аад оны нэр дэвшигч байлаа. Яагаад насаа хэлж байна вэ гэхээр миний өмнө дахин нэг даваа байна. Миний хувьд АН-ын даргын сонгууль бол дараагийн том даваа руугаа явах бие халаалт байлаа. Энэ бие халаалтыг шижигнэсэн залуустайгаа хамт хийсэндээ баяртай байна. Дараагийн сунгаанд дахин уулзатлаа баяртай” хэмээн мэдэгдсэн.

Намын сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч тэрбээр маш бага оноогоор буюу 67 оноогоор ялагдсан. Энэ нь түүнд дараагийн алхам хийх урам зориг өгсөн бололтой.

Түүнийг хүний эрхийн мэдрэмжтэй, нэр цэвэр улстөрч гэж дүгнэх хүн олон бий. Гэвч АН-аас нэр дэвших боломж олдохгүй бол ХҮН гэсэн хувилбар байгааг Т.Доржханд гишүүн битүүхэн сануулсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд “ХҮН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Ард иргэдийн итгэлийг хамгийн их хүлээсэн хүнийг намынхаа квот дээр нэр дэвшүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Энэ нь Ц.Оюунгэрэлд Б хувилбар байгааг сануулсан мэдэгдэл юм.

Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр эрс шийдсэн тэрбээр А, Б хувилбарын аль нэгийг сонгох нь цаг хугацааны асуудал болж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг 91.2 хувийн саналаар БАТАЛЛАА

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуу

2023-06-02

Л.Гүндалай намын нэрээ “Ард түмний хүч нам” гэж өөрчилжээ

Улсын дээд шүүхэд Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 5 д

2023-06-02

Засгийн газар 2023 оны төсвийн тодотголын төслөө өргөн барина

Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа 2023 оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасан. Төсв

2023-06-02