Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ

2021-03-26 524 0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, корона вирусний халдвараас ажилчдаа урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор олон талын арга хэмжээ яаралтай авч, хэрэгжүүлж байна.

Энэ сарын 24-ний өдөр Орхон аймагт корона вирусний батлагдсан нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, бүх ажилтнуудаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн. Тухайн өдрийн 18.00 цагт эхэлсэн тандалтын шинжилгээ тасралтгүй 25 цаг үргэлжилсний үр дүнд үйлдвэрийн бүх ажилтнууд буюу нийт 6844 үндсэн болон гэрээт ажилтнуудаа богино хугацаанд бүрэн хамрууллаа. Шинжилгээр 10 сул эерэг тохиолдол гарсны 4 нь батлагдаж, эмчилгээнд шилжүүлээд буйг Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг мэдээлэв.

Тархалтыг зогсоох, голомт тодруулахад чухал ач холбогдолтой тандалтын шинжилгээ дуусаж, Эрдэнэт үйлдвэр дараагийн шатны арга хэмжээнд шилжиж байна. Энэ нь корона вирусний халдвараас хамгаалах, дархлаа тогтоох вакцинжуулалт юм. Өнөөдрөөс ажилчдаа вакцинжуулах ажил эхэлж, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд өөрийн хүсэлт, сонголтоор хамрагдах юм байна…

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Монголчууд Энержи Ресурс компанид ямар өртэй юм бэ?

ЗГ-ын 362-р тогтоол гарч 3-н уурхай нүүрс тээврийн компаниудад “С” бичиг хуваарьлаж байх шийдвэр гар

2023-04-05

“Хилийн цэргийн мэдэлд байгаа нүүрсний уурхайг Хятадуудад зарсан” гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн болон

2023-03-10

Үнэ хаялцуулах дуудлага худалдааг зохион байгууллаа

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Тавантолгой” ХК нь уурха

2023-02-18