Ханбогд хорооллоос унасан иргэн гэрийнхэн нь гаргахгүй байсны улмаас тагтаар дамжих гэж байгаад унаж бэртжээ

2021-03-24 1996 0

Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Ханбогд хорооллын байрнаас иргэн унаж амь насаа олдсан гэх мэдээлэл гарсан.  Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

“Хан-Уул дүүрэг дэхь  Ханбогд хорооллын байрны 3 давхраас хүн унасан гэсэн дуудлага ирсэн. Шалгалтын явцад 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гадагшаа гаргахгүй байсны улмаас тагтаар дамжин гарах гэж байгаад 3 давхраас унаж бэртсэн. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.

Одоогийн байдлаар ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Бэртэхээс гадна мөн хэлээ хазсан байдалтай байсан. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан буруу ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23