Ажнайн Б.Бат-Эрдэнийн тансаг зэрэглэлийн хаус, зочид буудал “Нүхт”-ийн гүний усыг “ховх сорох”-оор зэхэж байна

2021-03-22 240 0

Улаанбаатарын ойр хавьд Дархан цаазат хэдий ч баячуудын гараар ороод “дархан” байхаа больсон газрууд цөөнгүй бий. Үүний тод жишээ бол “элит” зэрэглэлийн хауснууд ээлж дараагаар сүндэрлэж буй “Нүхт”-ийн амыг нэрлэж болно. Тус аман дахь ойр хавийн газарт хамгийн их эзэн суусан хүн бол Ажнайн Б.Бат-Эрдэнэ. Түүний эзэмшлийн зөвхөн захиалга өгсөн зочдод үйлчлэх хөтөлбөртэйгээр үйл ажиллагаа явуулдаг “Нүхт цогцолбор” гэх тансаг буудал тэнд байдаг.

 

Тэгвэл нүхт орчимд асар том газар худалдан авсан эл эрхэм тэнд дахиад өндөр зэрэглэлийн хаус, морины зүчээ барьсан байгаа харагдана лээ. Гэхдээ тэрхүү байгууламжууд нь өнөөг хүртэл ус, дулаан, цахилгааны асуудлаа шийдэж чадаагүй байгаа аж. Тус газар хашаа хатгасан хаус болгоны гадаа буюу 50 метр тутамд нэг гүний худаг харагддаг гэхэд болно. Өөрөөр хэлвэл тэр хавьд эзэн суусан ноёдууд дуртай газраа гүний худаг гаргуулж, усыг асар бага үнээр ашигласаар байгаа тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд чамгүй бичсэн байдаг.

Тэнд сүндэрлэж буй Ажнайн Б.Бат-Эрдэнийн тансаг зэрэглэлийн хаус, зочид буудлууд ч мөн газрын гүний ус ашиглахаар зэхэж байгаа гэх сураг дуулдана лээ.

Гүний худаг ихээр нэг газар төвлөрүүлж гаргахын хор уршиг юу вэ.

Юуны өмнө тэр хэсгийн хөрсний усыг доошлуулдаг аж. Энэ нь яваандаа газрын гадарга дээрх ургамлыг шим тэжээлээ авч чадахгүйд хүргэнэ. Ойр хавийн ой мод хүнд бараг анзаарагдамгүйгээр ч гэсэн “устаж эхэлдэг”. Бие нь давжаарч, яваандаа ургахаа ч болиход хүрдэг аж. Усны тухайд ийм байна. Харин Нүхтийн амны тухайд жирийн иргэн толгой хоргодох шавар амбаар, эсвэл ТҮЦ барих гээд газар авах гэхэд өгөлгүй хүнд суртал гаргадаг, өгсөн нэртэй зувчуулж хохироодог мөртлөө мөнгөтэй, эрх мэдэлтэй, хувийн бизнестээ ашиг хонжоо харагч нэгэнд нь болохоор дархан цаазат газраасаа олгочихдог юм байна. Одоо Нүхтэд нүхлэх газар үлдсэнгүй гэхэд болно.  Ингэхэд Нүхтийн ам дархан цаазат газар мөн үү ер нь.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ дараагийн албан тушаалтнуудыг “чөлөөлөх жагсаалт” гаргажээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцла

2022-01-18

Монгол бөхийн түүх халтартаж дууслаа

Өнгөрсөн ням гаригт болох байсан "Жем интернейшнл" группийн нэрэмжит харцага цолтонд хүндэтгэл үзүүл

2022-01-18

ШӨХТГ-аа, үл хөдлөхийн үнийг хөөрөгдүүлж буй RE/MAX-ийг ШАЛГААЧ

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч "Ремакс" /RE/MAX/ брэнд монголд албан ёсны салба

2022-01-17