Элчин сайд Борбала Аннаг хүлээн авч уулзлаа

2021-01-27 16 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Унгар Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоож өдгөө 70 гаруй жил өнгөрч буйг цохон тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл урлаг, спорт болон боловсролын салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа дурдав.

Цаашид талууд нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Засаг даргын зүгээс МУИС-ийн Түүхийн ухааны доктор зэрэгтэй, Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй Элчин сайдтай хамтран ажиллах болсондоо таатай байгааг онцлов.

Мөн Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ДАНГААРШИЛ…/Нийтлэл/

Дэлхий хөгжиж, бас өтөлж байна. Дээр нь бид дагаад хөгжиж бас нүүж байна. Хүн төрөлхтөн гэдэг маань

2021-02-27

Архангай аймагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн “Бүрд энд” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүг

2021-02-27

“Амиа хорлоно” гэх утгатай гэрээслэн бичиж үлдээсэн өмгөөлөгч Б.Баасанцогтыг эрэн сурвалжилж байна

Нэр бүхий шүүгчид айлд цуглан биеэ үнэлэгч авсан гэх бичлэг цацагдаад хэд хонож буй. Уг бичлэгийн үр

2021-02-27