“Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруугүй” гэж С.Оюун мэдэгдэж байсан гэв үү

2021-03-17 681 0

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Амгаланбаатар нарт шүүхээс тус бүр 20 жилийн ял оноосон. Хэдийгээр анхан, давж заалдах, Улсын Дээд шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэж ийн ялласан ч “Тэд яг гүйцэтгэгчид нь мөн үү. Гэм буруугүй жирийн иргэдэд энэ хэргийг тохоод хаах гэж байгаа юм биш биз” гэсэн хардлага нийгэмд үүссэн хэвээр байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 08-нд 401 дүгээр хаалттай хорих ангид Т.Чимгээтэй уулзаж, тагнуулынхан Т.Чимгээд мансууруулах бодис бүхий зүйл уулгаж, биометрийн шинжилгээ авч байгаа бичлэг ил болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ “Т.Чимгээгийн асуудлаар Түр хороо байгуулах нь зүйтэй” гэж мэдэгдсэн, УИХ-ын нэр бүхий гишүүд “Нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй” хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн гээд энэ үйл явдал ид өрнөж байна. Тэгвэл өнөөдөр (2021.03.17) “Иргэдийн дуу хоолой” гэсэн фэйсбүүк хуудсаар “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар буруугүй байсныг С.Зориг агсны дүү С.Оюун болон хохирогчид анхнаасаа мэдэж байсан уу” гэдэг пост түгээсэн нь дуулиан дээр шуугиан нэмсэн явдал боллоо.

Тэрхүү постод “С.Зориг агсны ар гэр, хохирогчдыг төлөөлж талийгаачийн дүү С.Оюуны гаргаж байсан мэдэгдэл ил боллоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хорих 461 дүгээр ангид хаалттай болсон С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурлыг эсэргүүцэн гаргасан тус мэдэгдэлд хохирогч тал шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэдэгт эргэлзэж байгаагаа тодорхой мэдээлж байжээ. Үүнээс харахад, хэргийн талаар бүрэн мэдээлэлтэй, амьд гэрч, хохирогчтэй энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсдүүлсэн байх магадлалтайг хохирогч тал анхнаас нь таамаглаж байсан байна” гэж дурджээ. Түүгээр ч зогсохгүй “Тухайн үед хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурлыг хуулийн дагуу, ердийн хэм хэмжээнд явуулахыг хохирогч талаас шаардаж байсан ч хонгилын шүүгчид, прокурорууд “Төрийн нууц” нэрээр хэргийг олон нийтээс нууж, шүүх хуралд хохирогч талыг ч оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж байсан нь тодорхой боллоо” гэсэн байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болж, төрийн өндөрлөгүүд энэ хэрэгт анхаарлаа хандуулчихаад байгаа энэ үед олон нийтийн сүлжээгээр ийм мэдээлэл түгсэн нь нийгэмд үүссэн хардлагыг улам лавшруулж эхлэв бололтой. Учир нь сошиал активистууд болон зарим иргэн, иргэний хөдөлгөөнийхөн, нэр бүхий улстөрчдийн зүгээс онц ноцтой гэмт хэрэгт гүтгэгдэн хилс хэрэг хүлээсэн байж болзошгүй дээрх иргэдийг суллахыг шаардсаар байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Арбитрийн шүүх дээр ялагдахын тулд хөл хорио тогтоосон уу?

Иргэдийн гар дээр тавьсан 300 мянган төгрөг ба ердөө 2 хоногийн өмнө огцом тулгаж мэдэгдсэн 14 хоног

2021-04-12

Ч.Сайханбилэг: Оюутолгой, Оросын талд байсан “Эрдэнэт”-ийн хувь хоёр олон шийдвэрийнх нь арыг дааж байна даа

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээн

2021-04-09

Буудуулж амиа алдсан З.Гэрэлт-Одын Тэргүүн дэд байр эзэлж байсан шүлгийг хүргэж байна

Эх орны манаа Уулсын оройд үүлс суунагласан торгон эмжээр Улалзтал туяарах тэнгэрийн хаяанд бо

2021-04-09