“Сөрөг” шинжилгээний хариуг худалдаалдаг байсан хариуцлагагүй ажилчдаас болж тархалт буурахгүй байна

2021-03-17 302 0

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ажилтан танил хүмүүсийнхээ PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан гэж Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-ийн удирдлагуудтай хуралдах үеэр хэлсэн. Тэрбээр мөн нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан аж. Хамгийн сүүлд түүний өгсөн шинжилгээний хариу нь эерэг буюу халдвартай гарснаар энэхүү хуурамч үйлдэл нь илэрчээ.

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “ХӨСҮТ-ийн ажилтан нь танил хүмүүсийнхээ шинжилгээний хариуг өөр хүний шинжилгээгээр солих, нөхрийнхөө өмнөөс 2-3 удаа PCR шинжилгээ өгсөн зэрэг  тохиолдол гарлаа. Өнөөдөр нөхөр нь хөдөө явах болоход өмнөөс нь дахин шинжилгээ өгтөл хариу нь  эерэг буюу халдвартай  гарсан байна.  Бид ойрын хавьтлыг  хөөгөөд байгаа  гэсэн боловч халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хариу нь сөрөг буюу халдваргүй гараад халдвартай хүний хариу нь халдваргүй гэж гарч байна. Энэ бол маш хариуцлагагүй, ноцтой хууль зөрчсөн үйлдэл юм.  Мөн шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг зэрэг нь тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгож байна” гэж мэдэгдэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИЙН ТӨВ” БАЙГУУЛНА

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Цахим Өмнөговь", "Н

2021-07-23

Самранд яваад сураггүй болсон иргэдийг хайхаар нисдэг тэрэг хөөрлөө

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн

2021-07-22

Коронавирусийн халдвартай эмэгтэй биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараажээ

Нэр бүхий охид, эмэгтэйчүүдийг орон байраар ханган биеийг нь үнэлүүлж байсан гэх мэдээллийг эх сур

2021-07-22